-1

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-22    |   79

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалт батлах тухай” 87 дугаар тогтоолоор Архангай аймагт энэ онд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр 175 иргэдийн төлөөлөгчийн нэрс батлагдсанаас Булган сумаас шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор 28 иргэний нэрс батлагдсан.

Уг Булган сумын иргэдэд 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Шүүхийн тамгын газраас уулзалт, сургалтыг зохион байгуулж нүүдэллэн ажиллалаа.

Дээрх суманд ажиллахдаа 2018 онд Архангай аймгийн Булган сумаас иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон 28 иргэдийн нарийвчилсан судалгааг тус сумын багийн Засаг дарга нартай хамтран гаргаж, иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон 10 иргэнд Тамгын газрын дарга Ц.Эрдэнэцогт \"Шүүхүүдийн танилцуулга, иргэдийн төлөөлөгч”, зохион байгуулалт харуицсан мэргэжилтэн Д.Орхонтамир \"шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэн таны мэдлэгт” сэдвүүдээр тус тус сургалт зохион байгуулж, сургалтанд хамрагдсан иргэдэд холбогдох хууль журмын талаарх гарын авлагыг тараан өгч, сургалтанд хамрагдаж амжаагүй бусад иргэдийн холбогдох утас, оршин суугаа газар зэрэг нарийвчилсан мэдээллийг авсны үндсэн дээр тэдэнд утсаар мэдээлэл өгч, шүүх хуралдаанд оролцох үүрэг, хариуцлагыг таниулж ажиллалаа.

 

\"Архангай
\"Архангай
\"Архангай

. . .