-1

Шүүгчийн ганцаарчилсан сургалтад оролцогчдод “Батламж” гардууллаа

2024-11-23    |   69

Шүүгчийн ур чадвар хөгжүүлэх сургалтын хүрээнд зохион байгуулсан Шүүгчийн ганцаарчилсан сургалтын нэгдүгээр ээлжийн сургалт өндөрлөж, оролцогчид \"Батламж” гардан авлаа. Шүүхийн мэдээлэл, номын сан хариуцсан ахлах референт С.Билгүүн сургалтад оролцогчдод \"Батламж” гардуулах үеэр хэлсэн үгэндээ \"Шүүгчийн ганцаарчилсан сургалтад оролцохоор сонгогдсон 35 шүүгчийг түүчээлэн энэ удаагийн сургалтад оролцож, бидэнтэй идэвхитэй  хамтран ажилласанд талархал илэрхийлж, цаашид шүүхийн судалгааны чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллах” боломжтойг онцлон тэмдэглэлээ. 


Энэ удаагийн сургалтад Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл, Иргэний хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүхийн шүүгч А.Отгонцэцэг, Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн шүүгч С.Оюунцэцэг нар оролцлоо.


\"\"

 

Сургалтад оролцогчид суралцах төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилтуудаа тус хүрээлэнгийн номын санд түшиглэн хэрэгжүүллээ. Шүүгчид өөрсдийн сонгосон болон мэргэшиж буй сэдэв, чиглэлээр ном зохиол, судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлүүдтэй танилцаж, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач, референтүүдтэй судалгааны болон эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичих арга зүй, олон улсын гэрээ конвенцийг шүүхэд хэрэглэх зэрэг  сэдвээр ярилцлага хийж, харилцан туршлага солилцлоо.


Мөн шүүгчид өөрсдийн бичсэн өгүүлэл нийтлэлд судлаачдын шүүмж, саналыг авсан нь цаашид хийх судалгаа, шинжилгээний ажилд нь практик ач холбогдолтой үйл ажиллагаа болсон.


\"\"

 

Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл

 

\"\"Ганцаарчилсан сургалтад оролцох шүүгчдийг сонгосон арга нь зохимжтой байсныг тэмдэглэх хэрэгтэй. Суралцах хэрэгцээ шаардлага, зорилго, хүрэх үр дүнгээ урьдчилан тодорхойлж,  түүнийгээ хэрэгжүүлэх ажлыг бие даан хийж гүйцэтгэлээ.  Шүүхийн ерөнхий зөвлөлөөс биднийг суралцах орчин нөхцлөөр  хангаж, судлаач, референтүүд зөвлөж хамтран ажилласанд  талархалтай байна.Энэ сургалтаар судалгааны арга зүйн  талаар ерөнхий ойлголт мэдлэгтэй болохын сацуу өөрийнхөө  бичсэн  хоёр нийтлэлд судлаачийн шүүмж, санал авсан нь    миний хувьд их ач холбогдолтой байлаа. Шүүгч хүнийхээ хувьд  судалгаа шинжилгээ хийх, эрдэм шинжилгээний өгүүлэл  нийтлэл бичье гэсэн тэмүүлэл, сэдэлтэй болоод буцаж байна.  Цаашид сургалтад оролцогчдоос суралцах төлөвлөгөөг нь  урьдчилан авч холбогдох мэдээлэл, эх сурвалж, судалгааг бэлтгэж ажиллах нь зүйтэй гэж бодож байна гэлээ.  

 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн

. . .