-1

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Хүндрэлгүй шинэчлэл, шүүмжлэлгүй асуудал гэж байхгүй

2025-12-05    |   271

Гурав. Хууль, шударга ёсыг бэхжүүлэх, хуулийн засаглалтай улс болох чиглэлээр
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн УИХ-д тавьсан тайлангийн Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд хийсэн ажлын талаарх хэсгийг ишлэн хүргэж байна.
 
Нэг, Шүүх эрх мэдлийн шинэчилсэн хөтөлбөрийг боловсруулж, ҮАБЗ-ийн хурлаар 2010 оны 4 дүгээр сарын 14-нд баталж хэрэгжүүлсэн юм. Энэ хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэхэд маш өргөн хүрээг хамарч ажилласан. Манай алдарт хуульч Б.Чимид гуай энэ хөтөлбөрт их санаачилгатай оролцож байсан. Одоогийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга байгаа Н.Лүндэндорж, тэр үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, тэр үед Хууль зүйн сайд байсан Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ж.Баярцэцэг гээд олон хүн  үнэхээр санаа тавьж, энэ хөтөлбөрийг гаргахад оролцож ирсэн.
Мэдээж энэ хөтөлбөрийг гаргаж хэрэгжүүлэх үйл явцад тодорхой хэмжээний шүүмжлэл, хүндрэл гарч ирсэн, гарч байгаа. Гэхдээ бид шүүх эрх мэдлийг шинэчлэх ажлаа тууштай явуулна. Хүндрэлгүй шинэчлэл, шүүмжлэлгүй асуудал гэж байхгүй. Шүүх эрх мэдлийг шинэчлэх бидний энэ хөтөлбөрөөр хийсэн  төлөвлөгөө талдаа ч ороогүй байгаа. Тэгэхээр маш их хийх ажил үлдэж байгаа гэдгийг хэлэх нь зөв байх.
 
Хоёрт, \"Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” гэсэн үндэсний зөвлөгөөнийг 2011 оны 4 дүгээр сарын 14-15-ны өдөр Улаанбаатар хотод, Төрийн ордонд зохион байгуулсан. Үнэхээр дуулиантай зөвлөгөөн болсон. Яг энэ зөвлөгөөнөөр бид \"Шүүх эрх мэдлийн шинэчлэл гэж юу юм бэ”, \"Яаж шударга ёсыг нийгэмд хангах юм бэ” гэдэг газрын зургаа гаргаж авсан. Мөн өргөн хүрээнд, талуудын хооронд ярилцаж үндэсний зөвшилцөл хийж чадсан.
 
Гуравт, Шүүх эрх мэдлийн шинэчлэл хийх эхний үе шатыг хэрэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэгтэй хуулиудыг 2011 онд өргөн барьсан. Тэр зургаан хуулийг 2012 онд гуравхан сарын дотор, мөн оны эхний улиралд багтаан Дамдины Дэмбэрэл даргатай тэр үеийн УИХ-ын бүрэлдэхүүн баталж өгсөн. Энэ бол шүүх эрх мэдлийн шинэчлэлийг хэрэгжүүлэх эхний ажлыг хийхэд маш их хувь нэмэр оруулсан. Энэ хуулиудын ачаар өнөөдөр шүүн таслах үйл ажиллагаанд үндсэн гэж хэлж болохоор эерэг өөрчлөлтүүд гарсан. Би заримыг нь хэлье.phim luyen nghe tieng anh Phim truyền hình ngắn phim ảnh
 
1. Шүүх эрх мэдлийн хүрээнд үйлчилгээ авдаг хүмүүс гэж үзэх юм бол манай нийт хүн амын хоёр хувь нь. Цаана нь үлдэж буй 98 хувийнх нь эрхийг шүүх хамгаалдаг гэсэн үг. Манайхан бол шүүхээр очдог, шийтгэгдэж байгаа хүмүүсийг л шүүх хариуцдаг гэж ойлгодог. Гэтэл яг үнэндээ бол тэр хууль зөрчдөггүй, үүргээ сайн биелүүлж байгаа хүн амынхаа 98 хувийн эрх ашгийг хангадаг юм. Энэ үйл ажиллагаа, энэ ойлголт тогтмолжсон. Хуулийн дагуу хүний эрх, эрх чөлөөг хангах ажлыг шүүх хэрэгжүүлдэг энэ ойлголт тогтсон.
 
2. Шүүх байгууллагын  үйл ажиллагаа ил тод, хариуцлагатай болох эхлэл тавигдсан. Шүүхийн шийдвэрийг ил тод тавьдгаас эхлүүлээд энэ бүх үйл ажиллагаа хяналттай, хариуцлагатай болж байгаа.
 
3. Шүүхийн захиргаа, шүүн таслах ажиллагаа хоёр салсан. Тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг хэлбэр лүү орсон.
 
4. Шүүгч болох, шүүхийн байгууллагад ажиллах үйл ажиллагааг илүү нээлттэй, илүү өрсөлдөөнтэй болгох чиглэл рүү явж эхэлсэн.
 
5. Бас нэг сайн зүйл бол шүүгчид нөлөөллийн мэдүүлэг гаргадаг болсон. Албан тушаалаараа далимдуулж  шүүгчдэд хандаж, буруу шийдвэр гаргуулах гэж оролдох юм бол шүүгчид нөлөөллийн мэдүүлэг дээрээ хуулиар бичиж өгдөг болсон.
 
6. Ард иргэдэд хамгийн их очиж байгаа нэг ажил бол эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа байгаа. Заавал бүх ажил, бүх маргааныг шүүхээр оруулж шийддэг биш, хооронд нь эвлэрүүлэн зуучлаад, шаардлагатай бол шүүхийн шийдвэрээр баталгаажуулж өгөөд явуулдаг энэ үйл ажиллагаа явж байгаа.
 
7. Монголд хуульч гэдэг энэ мэргэжлийг хуулийн тодорхойлолттой, шалгууртай, хүлээх үүрэг хариуцлагатай болгож өгсөн. Энэ ажлын үр дүн гарсан.
 

 
Эх сурвалж: www.president.mn
 
Танхимын сургалтад дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн орон тооны 20 эвлэрүүлэн зуучлагч, онлайнаар орон нутгийн 30 эвлэрүүлэн зуучлагч сургалтад оролцож, гэр бүлийн зөвлөгөөний арга зүй, онцлогтой танилцан, кейс дасгал дээр ажиллах, мэргэжилтнүүдтэй туршлага солилцох зэргээр гэр бүлийн хэргийг эвлэрүүлэн зуучлах ур чадвар эзэмшиж байна. Энэ удаагийн сургалтад how to get rfid технологийг ашигласан шинэлэг арга хэрэглэж, сургалтын үр дүнг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирээдүйд хэрэг маргааныг эвлэрүүлэн зуучлах үйл явцад технологийн дэвшлийг нэвтрүүлэх практик туршлагыг оролцогчдод олгож байна. Тодруулбал, оролцогч бүрт RFID-тэй нэвтрэх карт олгож, сургалтын танхимын автомат хяналтын системтэй холбож, бүртгэл, ирцийн мэдээллийг цаг тухайд нь бодит цагийн горимоор баталгаажуулжээ. Мөн кейс дасгалын үеэр хууль ёсны хамаарал бүхий эд хөрөнгийн эрхийн асуудлыг шийдвэрлэхэд where can i get rfid технологийг ашиглан гэр бүлийн өмч хөрөнгө, хэрэглээний зүйлсийг тэмдэглэсэн цахим таг (tag)-уудыг ашиглан хөрөнгийн бүртгэл,custom rfid metal cards. хуваарилалтын дарааллыг хялбаршуулан харуулсан туршлага бүхий жишээ дасгал ажиллууллаа. тоосгон цай.Ингэснээр эвлэрүүлэн зуучлагчид гэр бүлийн маргаанд технологийн дэмжлэгтэйгээр илүү системтэй, ил тод, best rfid blocking cards.шуурхай ажиллах боломжийг нэмэгдүүлсэн төдийгүй ирээдүйн хэрэг маргааны шийдвэрлэлтэд RFID системийг ашигласнаар үүсэх боломжит давуу талуудыг практикт туршиж үзэх боломжтой болж байна. Hotel Key Cards.Энэ нь уламжлалт арга барилд тулгуурласан үйл явцыг цахимжуулах, оновчтой шийдэлд хүрэхэд технологийн гүйцэтгэх үүргийг тодорхойлоход чухал алхам боллоо.

. . .