-1

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2024-11-23    |   70

Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан \"Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйлийг үндэслэн Давж заалдах шатны шүүхийн 2 тамгын газрын даргын албан тушаалыг нийтэд зарлаж байна.

Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго

Давж заалдах шатны шүүхийн тамгын газрын даргын албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд оршино.

Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан \"Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан \"Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ыг Төрийн албаны зөвлөлийн /www.csc.gov.mn/ гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журам, заавартай заавал танилцсан байна.

·Давж заалдах шүүхийн тамгын газрын даргын албан тушаал:

Шүүхийн тамгын газрын нэр

Орон тоо

1.

Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүх, Сум дундын 10 дугаар шүүхийн тамгын газрын дарга

/Дорнод аймаг, Хэрлэн сум/

 

1

2.

Иргэний хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүх, Сум дундын 8 дугаар шүүхийн тамгын газрын дарга

/Дорноговь аймаг, Сайншанд сум/

 

1

Хоёр.Сонгон шалгаруулалтын бүртгэл

· Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн л бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн \"Баримт бичгийн шалгалт”-д \"Тэнцсэн” гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал:

Ø ”Боловсролын шаардлага”: Бакалаврын боловсролын зэргийн шаардлага тавигдсан ажлын байранд бакалаврын дээд боловсролын зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой гэдгийг санаарай.

Ø ”Мэргэжлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд:Эрх зүйч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/

Ø \"Мэргэшлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан төгсөж, бакалаврын дээд боловсрол, тодорхой мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд тухайн зарлагдсан чиглэлээр курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно. /Энэ тухай холбогдох диплом, гэрчилгээ/сертификат нотолгоо болно/

Ø ”Туршлагын шаардлага”: \"Улсад ажилласан байх” гэснийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцдог. Жишээ нь, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байна гэвэл яг хоногоороо тооцоход 365 хоног гүйцсэн байх ёстой гэсэн үг. /Энэ хугацааг тооцохдоо Нийгмийн даатгалын дэвтрийн \"Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэвэл, энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл болох тул бүртгэл явуулж байгаа ажлын хэсэгийм иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна!!!

·Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны 104 тоот өрөөнд2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авна.

Гурав.Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

1) Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

2)Боловсролын дипломын эх хувь; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт/;

3)Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;

4)Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,

5)Ажил байдлын тодорхойлолт;

6)4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/

Дээрхбаримт бичгийг дутуу бүрдүүлсэниргэнийг бүртгэхгүй.

ДөрөвСонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа

·Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.

· Ажлын байранд тавигдсан шаардлага хангаж, бүртгэгдсэн иргэдэд шалгалтанд орох мэдэгдэх хуудас олгоно.

· 2015 оны5 дугаар сарын 13-ны өдөр сонгон шалгаруулалтыг доорхи байдлаар зохион байгуулна.

1.Ерөнхий шаардлага /Анкет, диплом, гэрчилгээ, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр/

2.Удирдах ур чадварын түвшингийн шалгалт /Хууль эрх зүйн чиглэлийн сорилын 60 хувьд зөв хариулж, босго оноог хангасан иргэн дараагийн шалгалтанд орно/

3.Ярилцлагын шалгалт эдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох/

 

· Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орох иргэн Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Тав. Ажлын байранд тавигдсан шаардлага

Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

Давж заалдах шатны шүүхийн тамгын газрын даргад тавигдах шаардлага:

В.ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. Ажлын байранд тавигдах шаардлага:

 

 

 

1.1. Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.

Магистр

Мэргэжил

Эрх зүйч

 

Мэргэшил

 

Төрийн удирдлагаар мэргэшсэн байх

Туршлага

Улсад 5-аас доошгүй жил ажилласан байх.

 

Ур чадвар

Манлайлах, удирдах арга барил, туршлагатай байх;

-Багаар ажиллах чадвартай байх;

-Баримт бичгийн эх боловсруулах, хянах, батлах.

Хэрэглээний нийтлэг програмууд дээр ажиллах чадвартай байх.

-Түгээмэл хэрэглэгддэг гадаад хэлний зохих мэдлэгтэй байх.

 

1.2. Тусгай шаардлага:

Санаачилгатай, бүтээлч, шуурхай ажиллах чадвартай.

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих.

Шүүхийн захиргааны удирдлагын болон шүүн таслах ажлын зохих мэдлэгтэй байх.

Зургаа. Мэдээлэл лавлагаа

·Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Салбар зөвлөл 70008022, 70008034 утсаар холбогдож лавлагаа авч болно.

Сонгон шалгаруулалтанд орох иргэдийн уншиж судлах эрх зүйн баримт бичиг

  • Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтын хүрээнд бэлтгэсэн \"Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын сорилгын хураамж” , Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоол болон сонгон шалгаруулалтанд орох иргэд дараах жагсаалтад байгаа хууль, журмаас бэлдэнэ үү. Үүнд:

1. Монгол Улсын Үндсэн хууль,

2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль,

3. Төрийн бэлэг тэмдгийн тухай хууль,

4. Монгол Улсын Их Хурлын тухай хууль,

5. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль,

6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль,

7. Шүүхийн тухай багц хууль,

8. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль,

9. Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль,

10. Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль,

11.Төрийн албаны тухай хууль,

12.Төрийн албан ёсны хэлний тухай хууль,

13.Төрийн нууцын тухай хууль,

14.Авлигын эсрэг хууль,

15.Төрийн хяналт шалгалтын тухай хууль,

16.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль,

17.Хөдөлмөрийн тухай хууль,

18.Захиргааны хариуцлагын тухай хууль,

19.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль,

20. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль,

21.Байгууллагын нууцын тухай

22.Татварын ерөнхий хууль,

23.Хувь хүний орлогын албан татварын тухай хууль,

24.Нийгмийн даатгалын тухай хууль,

25.Нийгмийн халамжийн тухай хууль,

26.Хувь хүний нууцын тухай

27.Байгаль орчныг хамгаалах тухай хууль,

28.Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль,

29.Боловсролын тухай хууль,

30. Архивын тухай хууль,

31.Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал,

32.Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого,

33.Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль

34.Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн тухай

35.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай

36.Төсвийн тухай хууль

37.Төсвийн тогтвортой байдлын тухай

38.Сонгуулийн тухай хууль /Бүх шатны сонгуулийн хуулиудаас /

39.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль.

40. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм

41.Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр болно.

42. Монгол Улсын Шүүхийн нууцын журам батлах тухай /Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоол/

43. Шүүгчид чөлөө олгох журам батлах тухай /Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоол/

. . .