Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын ажил хүлээлцэх ёслол боллоо
2025-12-05 | 273
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын ажил хүлээлцэх ёслол болж, уг үйл ажиллагаанд Монгол Улсын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадорж, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, гишүүн Г.Нандинжаргал, Б.Доржсэмбэд, Д.Дэмбэрэл, О.Орхон, М.Мөнхбаатар, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут болон үйлдвэрийн удирдлагууд, ажилтнууд оролцлоо. Үйл ажиллагааны эхэнд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнг ажлаас чөлөөлөх тухай, мөн Х.Бадамсүрэнг Ерөнхий захирлаар томилох тухай тус үйлдвэрийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дэд дарга, Ажил хүлээлцэх комиссын дарга А.Дагвадорж уншиж танилцуулав. Үүний дараа Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, шинэ ерөнхий захирлаар томилогдсон Х.Бадамсүрэнд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн тамгыг алд цэнхэр хадгийн хамт гардуулан өглөө.
2013-2016 оны 11-р сарыг дуустал буюу 4 жил орчим хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж, дэлхийн зах зээл дээр зэсийн үнийн огцом бууралттай, эдийн засгийн хүнд нөхцөл байдалд үйлдвэрийг амжилттай удирдаж ирсэн Ц.Даваацэрэн энэ үеэр хамт олондоо хандаж үг хэлсэн юм. Тэрээр “Монгол Улсынхаа тэргүүлэх үйлдвэрт, хамгийн шилдэг менежерүүд, сайн ажилтан, ажилчид та бүхэнтэй 4 жил орчим хамтран ажилласандаа би маш их баяртай байна. Энэ хугацаанд та бид олон зүйлийг хийж бүтээсэн ч бидний ажил хөдөлмөрийн зам бас дардан байгаагүй. Хэдийгээр бидэнд хүндрэл бэрхшээл багагүй байсан ч тэр бүхнийг хамтдаа даван туулж чадсан. Өнгөрсөн хугацаанд надтай хамтарч, сэтгэлээрээ нэг байж ажилласан та нартаа маш их баярлалаа. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье” хэмээн талархлаа илэрхийлэв. Харин Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлаар томилогдсон Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ “Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн байдал амаргүй байгаа. Энэ хүндрэл бол хамт олон, удирдлагаас шалтгаалсан гэхээсээ илүү жам ёсны, үйлдвэр олон жил ажиллаж байгаатай холбоотой. Уул геологийн нөхцөл хүндэрч, хүдэр дэх зэсийн агуулга буурч байна. Ийм нөхцөлд уурхайн гүн рүү хайгуул хийх, нөөц өсгөх боломжийг судлах учиртай. Ил уурхайн хувьд агуулгыг ямар түвшинд хадгалах ёстой, хаягдал бохирдлын хэмжээг оновчтой түвшинд хадгалах гээд судалж, ярилцаж төлөвлөсөн олон ажил байгааг Даваацэрэн захирал надад хэлсэн. Тиймээс түүний хийж байсан энэ сайхан ажлуудыг үргэлжлүүлж, уламжлал шинэчлэлийн зарчмыг барьж ажиллах болно” гэж онцоллоо. Ажил хүлээлцэх үйл ажиллагааны төгсгөлд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга У.Бямбасүрэн хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэр дэлхийн зах зээл дэх бүтээгдэхүүний үнийн уналт, түүнээс улбаалсан бусад асуудал, сорилт бэрхшээлүүдийн дунд байсан. Энэ хүнд үед үйлдвэр, хамт олноо чадварлаг удирдан зохион байгуулж, зэсийн өөрийн өртгийг 50 гаруй хувиар бууруулан дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай авч ирсэн Даваацэрэн захиралд Монгол улсын төр засаг, мөн компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн зүгээс талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлаар томилох хүний асуудлыг Монгол Улсын Засгийн Газар нухацтай, ул суурьтай, тал талаас нь авч судалсны эцэст Уул уурхайн яамны дэд сайдаар өнөөдрийг хүртэл ажиллаж байсан, Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор, уул уурхайн салбарын томоохон зүтгэлтэн Х.Бадамсүрэнгийн нэрийг дэвшүүлж, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүд 100 хувь санал нэгтэй томилсон юм. Амаргүй нөхцөл байдалд байгаа үйлдвэрийг Бадамсүрэн захирал хүлээн авч байна. Гэхдээ Бадамсүрэн захирал уул уурхайн салбарын бодлого боловсруулах үйл ажиллагаа болон үйлдвэрлэлийн гүнд ажилласан, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийсэн, уул уурхайн салбарын бэлтгэгдсэн боловсон хүчин гэдэгтэй та бүхэн маргахгүй байх. Түүнийг өнөөдрийн тулгараад буй нөхцөл байдалд Эрдэнэт үйлдвэрийг зөв, оновчтой удирдаж, хамт олноо сайн зохион байгуулж, улсын эдийн засагт Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэдэг том үүргийг улам бататгаж, авч явна гэдэгт бид бүрэн итгэж байна. Тийм учраас энэхүү том үйлдвэрийн удирдлага, жолоог чадвартай, туршлагатай хүний найдвартай гарт атгуулж байгаадаа Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүд бид сэтгэл хангалуун байгаа. Таны өмнө хийх ажил их бий. Эрдэнэт үйлдвэрийн хамт олон та бүхэн ч өмнөө байгаа зорилтыг маш сайн ухамсарлаж, ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл шинэ удирдлагын дэвшүүлж байгаа бодлогыг бүрэн дэмжиж, ард нь баталгаатай зогсож ажиллах болно” хэмээн тэмдэглээд, үйлдвэрийн удирдлага болон нийт хамт олонд ажлын өндөр амжилт хүссэн юм.
Танхимын сургалтад дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн орон тооны 20 эвлэрүүлэн зуучлагч, онлайнаар орон нутгийн 30 эвлэрүүлэн зуучлагч сургалтад оролцож, гэр бүлийн зөвлөгөөний арга зүй, онцлогтой танилцан, кейс дасгал дээр ажиллах, мэргэжилтнүүдтэй туршлага солилцох зэргээр гэр бүлийн хэргийг эвлэрүүлэн зуучлах ур чадвар эзэмшиж байна. Энэ удаагийн сургалтад how to get rfid технологийг ашигласан шинэлэг арга хэрэглэж, сургалтын үр дүнг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирээдүйд хэрэг маргааныг эвлэрүүлэн зуучлах үйл явцад технологийн дэвшлийг нэвтрүүлэх практик туршлагыг оролцогчдод олгож байна. Тодруулбал, оролцогч бүрт RFID-тэй нэвтрэх карт олгож, сургалтын танхимын автомат хяналтын системтэй холбож, бүртгэл, ирцийн мэдээллийг цаг тухайд нь бодит цагийн горимоор баталгаажуулжээ. Мөн кейс дасгалын үеэр хууль ёсны хамаарал бүхий эд хөрөнгийн эрхийн асуудлыг шийдвэрлэхэд where can i get rfid технологийг ашиглан гэр бүлийн өмч хөрөнгө, хэрэглээний зүйлсийг тэмдэглэсэн цахим таг (tag)-уудыг ашиглан хөрөнгийн бүртгэл,custom rfid metal cards. хуваарилалтын дарааллыг хялбаршуулан харуулсан туршлага бүхий жишээ дасгал ажиллууллаа. тоосгон цай.Ингэснээр эвлэрүүлэн зуучлагчид гэр бүлийн маргаанд технологийн дэмжлэгтэйгээр илүү системтэй, ил тод, best rfid blocking cards.шуурхай ажиллах боломжийг нэмэгдүүлсэн төдийгүй ирээдүйн хэрэг маргааны шийдвэрлэлтэд RFID системийг ашигласнаар үүсэх боломжит давуу талуудыг практикт туршиж үзэх боломжтой болж байна. Hotel Key Cards.Энэ нь уламжлалт арга барилд тулгуурласан үйл явцыг цахимжуулах, оновчтой шийдэлд хүрэхэд технологийн гүйцэтгэх үүргийг тодорхойлоход чухал алхам боллоо.