2018 оны гуравдугаар улиралд 1363 иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцжээ
2024-11-23 | 75Улсын хэмжээнд 2018 оны 3 дугаар улиралд анхан шатны шүүхэд шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн нийт 1348 шүүх хуралдаанд 1363 иргэдийн төлөөлөгч оролцжээ. Иргэдийн төлөөлөгчөөр оролцсон шүүх хуралдааны тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад иргэний хэргийн шүүхэд тогтмол байгаа бол Захиргааны хэргийн шүүхэд 56-аар буюу 1.5 дахин өсөж, Эрүүгийн хэргийн шүүхэд 758-аар буюу 2.3 дахин буурчээ.
График Бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаан
Үүний шалтгаан нь захиргааны хэргийн хувьд: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан өмнөх жилүүдээс илүү их өссөнтэй хамааралтай. Харин эрүүгийн хэргийн хувьд хуулийн дагуу шүүгчийн дангаар шийдвэрлэх шүүх хуралдаан ихссэнтэй холбоотойгоор бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх шүүх хуралдааны тоо багасахад нөлөөлсөн гэж үзэхээр байна.
График Иргэдийн төлөөлөгчийн насны байдал
2018 оны 3 дугаар улиралд шүүх хуралдаанд оролцсон нийт 1363 иргэдийн төлөөлөгчийн 33.1 хувь нь 36-45, 23.8 хувь нь 46-55, 11 хувь нь 56-аас дээш, 32.1 хувь нь 25-35 насных 593 буюу 43.5 хувь нь эрэгтэй, 770 буюу 56.5 хувь нь эмэгтэй байна. Боловсролын түвшингээр нь авч үзвэл, дээд боловсролтой иргэдийн төлөөлөгч 650 буюу 47.7 хувь, бүрэн дунд боловсролтой иргэдийн төлөөлөгч 655 буюу 48 хувь, боловсролгүй иргэдийн төлөөлөгч 58 буюу 4.3 хувийг тус тус эзэлжээ. Энэ бүгдээс үзвэл энэ онд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийн төлөөлөгчийн нас, хүйс, боловсроын харьцаа жигд байгаа нь Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрс бүрдүүлэх ажиллагаа сайн хийгдсэнийг харуулж байна.
Улсын хэмжээнд 2018 оны 3 дугаар улирлын байдлаар шүүхийн иргэдийн төлөөлөгчид нийт 17 сая 563 мянга 748 төгрөгийн хөлс олгожээ. Үүнээс үзвэл 1 иргэдийн төлөөлөгчид дунджаар 12.886 төгрөгийн хөлс олгож байгаа нь иргэдийн төлөөлөгчөөр оролцоход тухайн иргэнээс гарах бодит зардлын хэмжээнд хүрэхгүй байна. Цаашид шүүхийн иргэдийн төлөөлөгчийн хөлс, зардлын хэмжээг нэмэх шаардлагатай байна.
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР
ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН