Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-02-2016, 09:01   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Мэндчилгээ

 

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга доктор, профессоор Н.Лүндэндоржид хамтын ажиллагаа бүхий улс орны байгууллагуудаас Монголчуудын үндэсний их баяр сар шинийн мэндчилгээ ирүүллээ.

Мэндчилгээ 

Эрхэм Хүндэт Ноён Н.Лүндэндорж танаа,

Монголчууд бүгд хүсэн хүлээж буй үндэсний сар шинийн баяр болох Цагаан сарын мэндчилгээг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье.


Ирж буй Бичин жилд танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргалыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.


Хүндэтгэсэн,

И.Азизов

ОХУ-с Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

/Орос-Монгол орчуулга/

 

 

 

ШҮҮХИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС

Нийтэлсэн court   Үзсэн: 1182   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306