-1

АЖИЛ ОЛГОГЧИЙН ТУШААЛЫН ҮНДЭСЛЭЛИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ АГУУЛГААР АЖИЛЛАСАН БАЙДАЛ ТОГТООЛГОХ ХҮСЭЛТ ГАРГАСНЫГ ШҮҮХ ОНЦГОЙ АЖИЛЛАГААНЫ ЖУРМААР ШИЙДВЭРЛЭХГҮЙ

2024-10-18    |   76

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2022.11.28 129/ШЗ2022/03841

Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр

Тойм: 2023.01.13, процесс-1

 

Иргэн С нь мөрдөн байцаах тасгийн даргаар ажилласан тодорхой хугацааг \"эргүүл харуул, жижүүрийн албанд” ажилласнаар тогтоолгох хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргасан.

 

Тэрээр хүсэлтийн үндэслэлээ \"Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн даргын ...дугаар албан бичгээр Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т заасан ажлын байр /албан тушаал/-ын жагсаалтыг батлахдаа мөрдөгчөөр ажиллаж байсныг хамааруулж харин мөрдөн байцаах тасгийн даргын албан тушаал хамаарахгүй байгаа тул ажилласан хугацаагаа хуульд заасан 1 жилийг 1 жил 3 сараар нэмэгдүүлэх зорилгоор мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байхдаа \"эргүүл харуул, жижүүрийн алба”-ны ажил гүйцэтгэж байснаар ажиллаж байснаа тогтоолгох” гэж тодорхойлжээ.

Хүсэлт гаргасан иргэн аль байгууллагад тодорхой ажил, албан тушаал эрхэлж байсныг тухайн байгууллага татан буугдсан, үйл ажиллагаа явуулахгүй байгаа тохиолдолд шүүх тогтоодог.

 

Харин тухайн байгууллага татан буугдаагүй, үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд тухайн хүний нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийх, зөвтгөх, засвар оруулах эрх үүргийг байгууллага хүлээх ба Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн даргаар томилсон ажил олгогчийн тушаал шийдвэрийг буруутгах болон өөрчлөн тогтоохгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

Санамж:Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Тойм бэлтгэсэн: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Ерөнхий шүүгч Д.Байгалмаа

. . .
Цаг үеийн мэдээ