-1

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ГАЗАР ЭЗЭМШҮҮЛСЭН ЗАХИРАМЖИД ДЭЭД ШАТНЫ ЗАСАГ ДАРГАД ЗААВАЛ ХАНДАХ ШААРДЛАГАГҮЙ

2024-10-18    |   74

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 109/Ш32022/0193 шүүгчийн захирамж

Тоймын огноо, дугаар: 2023 оны 01 дүгээр сарын 31, Дугаар 3

Тоймын төрөл: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Иргэн Б сумын Засаг даргын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийн иргэн Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахшаардлага бүхий нэхэмжлэлийг сумын Засаг даргад холбогдуулж гаргасан.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч А-аас сумын Засаг даргын захирамжийг дээд шатны Засаг даргад хандаж гомдол гаргаж, урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлэх ёстой гэсэн агуулгаар хүсэлт гаргасныг шүүгч хэрэгсэхгүй болгожээ.

Сумын Засаг дарга нь газар эзэмших эрх олгох, эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох асуудлаар хуулиар эрх олгосон захиргааны байгууллага /албан тушаалтан/ байх тул бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэртэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргахад заавал дээд шатны Засаг даргад хандаж урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, зөвхөн тухай албан тушаалтны шийдвэр гаргах бүрэн эрхэд хамаарах асуудлаар гарсан маргааны хувьд дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан хяналт тавих эрх хэмжээ хамааралгүй байна.

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга


. . .
Цаг үеийн мэдээ