-1

САНХҮҮГИЙН ЗӨРЧИЛ ГАРГАСАН НЬ ТОГТООГДСОН ТОХИОЛДОЛД АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН САНАЛЫГ АВААГҮЙ ҮНДЭСЛЭЛЭЭР СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫГ ЧӨЛӨӨЛСӨН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХГҮЙ

2024-11-23    |   95

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №109/ШШ2022/0106 дугаар шийдвэр

Тоймын огноо, дугаар:2023 оны 05 дугаар сарын 2, Дугаар 9

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөдолон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч У-г сумын сургуулийн захирлаар ажиллаж байсан бөгөөд улсын байцаагч сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, санхүүгийн зөрчил дутагдал гаргасан гэж үзэж, ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.

Харин нэхэмжлэгчээс \"санхүүгийн зөрчлийн тухайд ажлаас шууд халах үндэслэл болохуйц зөрчил биш, зөрчлийг арилгаж төсвийг алдагдалгүй болгохыг үүрэг болгосон агуулгатай байсан болохоос ямар нэгэн хариуцлага хүлээлгэх талаар заагаагүй байхад ажлаас халсан нь үндэслэлгүй, мөн аймгийн Боловсролын газрын саналыг авахгүйгээр Засаг дарга өөрийн санаачилгаар ажлаас халсан” гэж маргав.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Сургуулийн санхүүгийн үйл ажиллагаа зөрчилтэй, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан болох нь тогтоогдсон гэж үзсэн. Иймээс сургуулийн захирлыг төсөв, санхүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэн ажлаас халсан нь хууль зөрчөөгүй.

Энэ тохиолдолд ажлаас халахдаа Боловсролын газрын саналыг авах шаардлагагүй, сургуулийн захирлын мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар санал авах байсан, харин санхүүгийн зөрчлийн хувьд заавал санал авах шаардлагагүй гэж үзсэн.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/12220?daterange=2022-11-28%20-%202022-11-28&id=1&court_cat=3&bb=1

 

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
шүүгч А.Түвшинтулга


. . .