-1

“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЛАА

2024-11-23    |   120

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн тамгын газар хамтран 2023 оны 05 сарын 29, 30-ны өдрүүдэд Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж, тухайн сумын төрийн албан хаагч, иргэдэд зориулсан \"Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгууллаа.

Уг өдөрлөгөөр Эвлэрүүлэн зуучлагч Т.Нэргүйбаатар \"Эвлэрүүлэн зуучлал” \"Шүүхийн иргэдийн төлөөлөгч” сэдвээр сургалт явуулж, нугалбар, брошур, гарын авлага зэргийг тарааж, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд шүүхийн үйл ажиллагаа болон эвлэрүүлэн зуучлал, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаар мэдээлэл өглөө.

\"\"

 

Өдөрлөгөөр Сумын засаг дарга, Тамгын газрын дарга, багийн засаг дарга нартай \"Санал солилцох, мэдээлэл өгөх” уулзалтыг зохион байгуулав.

Уг уулзалтаар Эвлэрүүлэн зуучлагч Т.Нэргүйбаатар шүүхийн мэдэгдэх хуудас, шүүх хуралдаанд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас, шүүхийн захирамж, шийдвэрийг зохигчдод хэрхэн хүргүүлэх талаар хуульд заасан үндэслэлүүдийг тайлбарлан өгч, сонирхсон асуултанд хариулт өгч, санал солилцлоо.

 

\"\"

 

Өдөрлөгөөр Шүүхийн мэдээлэл, технологийн мэргэжилтэн Т.Хоролцэцэг иргэдэд шүүхийн үйл ажиллагаа, эвлэрүүлэн зуучлал, шүүхийн иргэдийн төлөөлөгч, архивын үйлчилгээ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой мэдээллийг цахимаар хэрхэн авах талаар мэдээлэл өглөө.

 

\"\"

 

Өдөрлөгөөр эвлэрүүлэн зуучлагчийн туслах Э.Өлзийхишиг иргэдэд шүүхэд болон эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл, нэхэмжлэл хэрхэн гаргах, улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн төлөх, өргөдөл, нэхэмжлэл гаргахдаа анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өглөө.

 

\"\"

 

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандан ирүүлсэн нийт 15 өргөдөлд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулснаас 10 өргөдөлд эвлэрэл амжилттай явагдаж, талуудыг эвлэрүүлсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд урьж дуудаад хүрэлцэн ирээгүй 5 өргөдөлд дахин уулзалт товлож шийдвэрлэхээр боллоо.

\"\"

 

 

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР



. . .