-1

ШҮҮГЧ, АЖИЛТНУУДЫН ДУНД ВОЛЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН ЗОХИН БАЙГУУЛЛАА

2024-11-23    |   99

Шүүгч, ажилтнуудын бие бялдар, оюун ухааны хөгжлийг дэмжин урамшуулах, ажилтан албан хаагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг \"Архангайн шүүх\"-2023 шилжин явах цомын төлөөх Волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нийт шүүгч, ажилтнуудын дунд амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд нийт 5 багийн 40 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдлөө.

1-р байранд Архангай аймгийн Цагдаагийн газар

2-р байранд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

3-р байранд Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын баг тамирчид тус тус шалгарлаа.


\"\"

 

\"\"

 

\"\"


Зохион байгуулагч:

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хороо
\"\"
                                                      АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР 

. . .