-1

ЗАХИРГААНЫ ШҮҮХ, ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХГҮЙГЭЭР ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛЖ БОЛНО

2024-09-20    |   66

Шүүгчийн захирамжийн огноо,дугаар:2023.06.16-ныөдрийн 109/Ш32023/0108

Тоймын огноо, дугаар: 2023 оны 6 дугаар сарын 16, Дугаар 5

Тоймын төрөл: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч А нь аймгийн орон нутгийн өмчийн газарт холбогдуулан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар маргалдсан.

Шүүх уг нэхэмжлэлийг хянаж үзээд, дуудлага худалдаанд оролцсон сумын конторын барилгыг хуралдан авсан ялагч Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй гэж үзэж гуравдагч этгээдээр татсан.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны өмнө гуравдагч этгээд Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан.

Иймд хуульд заасны дагуу шүүх хуралдааны өмнө гуравдагч этгээд Б нь хүсэлтээ бичгээр гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр хуралдааныг хойшлуулсан болно.

 

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
Ерөнхий шүүгч Б.Одонтуяа



. . .