-1

ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХДАА БУСАД ЭТГЭЭД ЭЗЭМШДЭГ ЭСЭХИЙГ ШАЛГАНА

2024-09-20    |   64

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 109/ШШ2023/0010

Тоймын огноо, дугаар: 2023 оны 6 дугаар сарын 13, Дугаар 12

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм.

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.


Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Б компани сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан \"газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан” тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.

Ингэхдээ \"Уг газар нь манай тусгай зөвшөөрөлтэй газар бөгөөд тусгай хэрэгцээнд авахдаа тохиролцоогүй,гаргасан ИТХ-ын тогтоолыг гүйцэтгэх этгээд байхгүй, эрх зүйн үндэслэлгүй байгаагүй” гэж маргасан.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн.

Хариуцагчтус сумын ИТХ-иас гаргасан тогтоол нь хуульд заасан үндэслэл, шаардлагыг илт зөрчсөн бөгөөд тухайн тусгай хэрэгцээнд авсан газрууд давхцалтай буюу өөр бусад этгээд эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг тодруулж шалгах ёстой. Гэтэл энэ тохиолдолд бусад этгээдэд эзэмшил үүссэн байхад үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулаагүй байна.

Мөн ямар учраас орон нутгийн хэрэгцээнд авах болсон, зайлшгүй ямар шаардлага үүссэн, энэ нь холбогдох хуульд хэрхэн нийцэж байгаа талаар үндэслэл бүхий тогтоол гаргаагүй, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж шүүхээс үзсэн.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/12981?daterange=2023-05-26%20-%202023-06-29&id=1&court_cat=3&bb=1

 

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
Ерөнхий шүүгч Б.Одонтуяа

 

 

 


. . .