-1

ТҮДГЭЛЗҮҮЛСЭН ШАЛТГААН АРИЛСАН БОЛ ХЭРГИЙГ СЭРГЭЭЖ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛНА

2024-09-19    |   65

Шүүгчийнзахирамжийногноо,дугаар:2023.11.20-ныөдрийн 109/Ш32023/0184

Тоймын огноо, дугаар: 2023 оны 11 дүгээр сарын 22, Дугаар 8

Тоймын төрөл: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

А компаний нэхэмжлэлтэй Б сумын ИТХ-д хариуцагдах орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талбайд олгох нөхөн олговрыг төлөх үүргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгжүүлэхийг Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах гэж нэхэмжлэлийг гаргаж, хэргийн оролцогч маргалдсан байна.

Уг захиргааны хэргийг шийдвэрлэхээс өмнө нь Б сумын ИТХ-ын тогтоолтой маргалдсан нэхэмжлэлийг шийдвэрлэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Дээрхи Б сумын ИТХ-ын тогтоолтой захиргааны хэргийг гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Иймд уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилсан байх тул А компаний нэхэмжлэлтэй Б сумын ИТХ-д хариуцагдах орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талбайд олгох нөхөн олговрыг төлөх үүргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгжүүлэхийг Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах захиргааны хэргийг сэргээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжүүлэв.

 

 

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны

шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа

 


. . .