-1

ШҮҮХЭЭС НОТЛОХ БАРИМТААР ТОГТООГДСОН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ҮНДЭСЛЭН ХЭРГИЙН ЗҮЙЛЧЛЭЛИЙГ ХӨНГӨРҮҮЛЭН ШИЙДВЭРЛЭВ

2024-09-17    |   65

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх 2023.04.10 №87 ШТ

Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон

Санамж: \"Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б-г 2022 оны 12 дугаар сарын 05-наас 06-ны өдрүүдэд Архангай аймгийн Т сумын Т багийн С гэх газраас хохирогч Бгийн 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б нь хохирогч Бгийн 1 тооны үхрийг хулгайлсан болох нь тогтоогдсон тул шүүхээс шүүгдэгч Бд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Бг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэв.


 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/84111?daterange=2022-01-01%20-%202023-02-12&id=1&court_cat=2&bb=1

 

 

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг


. . .