ШҮҮГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
2024-11-25 | 95
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 152
дугаар зарлигаар Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон П.Дониддолгор 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр \"Шүүгчийн тангараг” өргөлөө.
Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Архангай аймаг дахь шүүхийн байранд болов.
Шинээр томилогдсон шүүгч П.Дониддолгорт хамт олны зүгээс цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсэж, дурсгалын зүйл гардуулав.
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .