АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР 2023 ОНД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРЭГ, МАРГААНЫ МЭДЭЭ
2024-11-24 | 1012023 онд шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нийт 356 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, 193 эрх зүйн маргааныг шийдвэрлэж, 126 өргөдлийг эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзаж, өргөдөл гаргагчийн өргөдлөө татан авах хүсэлтийн дагуу эзэнд нь буцаажээ.
Үүнээс: Өргөдөл гаргагчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг уригдагч тал бүрэн биелүүлсэн шалтгаанаар 48 өргөдлийг буцаасан байна.
График-1. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал:Хүлээн авсан өргөдөл, нэхэмжлэлийн тоо 52 өргөдлөөр буюу 12.7 хувиар,
Шийдвэрлэсэн өргөдөл, нэхэмжлэлийн тоо 3 өргөдлөөр буюу 1.5 хувиар тус тус БУУРСАН байна.
Шийдвэрлэсэн нийт 193 өргөдөл, нэхэмжлэлийн 178 маргаан буюу 92.2 хувьд нь эвлэрэл амжилттай болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч, маргалдагч талуудыг эвлэрүүлжээ. Эвлэрлийн амжилтын хувь 92.2 хувь байна.
Амжилттай эвлэрлийн хувь хэмжээ өндөр үзүүлэлттэй байх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэсэн сүүлийн 3 жилийн
маргааны үзүүлэлт
График-2. 2023 онд Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр нийт 618 иргэний хэрэг(хэргийг хэрэгсэхгүй болгосныг хасаж тооцоод) шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар 178 маргаан амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 28.8 хувиар бууруулжээ. Энэ нь шүүхийн бус аргаар, эвийн журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө өндөр байгааг илтгэн харуулж байна.
График-3. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэсэн нийт 193 өргөдөл, нэхэмжлэлийн 173 буюу 89.6 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 20 буюу 10.4 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан эзэлж байна.
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР