-1

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2023 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН ТАЙЛАН

2024-11-24    |   97

Нэг. Шүүх бүрэлдэхүүний тухайд:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу түргэн шуурхай хянан шийдвэрлэх, чанарын ахицтай ажиллах зорилготойгоор ажилласан байна. 2023 онд тус шүүх ерөнхий шүүгч 1, шүүгч 1, шүүгчийн туслах 1, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 1 /давж заалдах шатны шүүхтэй хамт/ 1 шүүгчийн орон тоот дутуу ажиллажээ.

Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2023 онд шинээр 28 нэхэмжлэл хүлээн авч 2 нэхэмжлэлийг буцааж, 2 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тайлант хугацаанд хүлээн авсан /хэрэг үүсгээгүй/ 1 нэхэмжлэл, захиргааны хэрэг үүсгэсэн 23 нэхэмжлэл байна. 2022 онд өмнөх оны үлдэгдэл 15 хэрэг, захиргааны хэрэг үүсгэсэн 23 хэрэг, шилжиж ирсэн 3, шилжүүлсэн 1 хэрэг, нийт шийдвэрлэвэл зохих 40 хэргээс 28 хэргийг шийдвэрлэж, үлдэгдэл 12 хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.

Улсын тэмдэгтийн хураамжид нийт 3790800 төгрөг төвлөрүүлэхээс 280800 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг чөлөөлж, 842400 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг буцаан олгож, 2667600 төгрөгийг төрийн санд төвлөрүүлжээ. Мөн хугацаанд 10.161.180төгрөгийн хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрийг шүүхийн /www.shuukh.mn/ вэб сайтад 27 шүүхийн шийдвэрийг байршуулж ажилласан байна.

ХХША-тай холбоотой үзүүлэлтийг дэлгэрэнгүй үзүүлбэл:

1.Нэхэмжлэлийн тухайд

\"\"

2.Хэргийн шийдвэрлэлтийн тухайд

\"\"

3.Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шийдвэрийн төрөл

\"\" 

4.Шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн шийдвэрийн төрөл

\"\"

5.Шийдвэрлэсэн хэргийг нэхэмжлэгчийн төрлөөр үзвэл

\"\"

6.Шийдвэрлэсэн хэргийг маргааны төрлөөр ангилбал

\"\"

7.Шийдвэрлэсэн хэргийг хариуцагчийн тоогоор ангилбал

\"\"

8.Үлдэгдэл хэргийг маргааны төрлөөр ангилбал


\"\"

9.Шийдвэрлэсэн хэргийн сүүлийн 10 жилийн тоон үзүүлэлт

\"\"

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР



. . .