АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР ХАНГАЛТГҮЙ ҮНЭЛЭГДСЭН НЬ САХИЛГЫН ШИЙТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ ҮНДЭСЛЭЛ БОЛЖЭЭ
2024-11-21 | 91Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №109/ШШ2023/0024 дугаар шийдвэр
Тоймын огноо, дугаар: 2024 оны 1 дүгээр сарын 03, Дугаар 01
Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Иргэн Х-д \"... оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн үр дүнгийн үнэлгээгээр хангалтгүй дүгнэгдсэн, хариуцсан ажлаа хангалтгүй биелүүлж, ...ёс зүйн зөрчил гаргасан” гэж үзэн ...аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ... оны ... дугаар сарын ..-ны өдрийн ...дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулжээ.
Иргэн Х-ийн зүгээс дээрх тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох,энэ тушаалын дагууүндсэн цалингаас суутгасан мөнгөн дүнг буцаан олгохыг ...аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах-аар маргаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс \"...нэхэмжлэгч Х -ын хувьд ... оны хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшнийг үнэлэх гүйцэтгэлийн үнэлгээгээр Fбуюу хангалтгүй үнэлэгдсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд эрх бүхий этгээдийн зүгээс эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хууль зүйн үндэслэлээр тогтоогдсон гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:
https://shuukh.mn/single_case/14378?daterange=2023-09-20%20-%202023-09-25&id=1&court_cat=3&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг
дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
шүүгч А.Түвшинтулга