-1

ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2024-11-21    |   98

\"\"

Архангай аймаг дахь шүүх, Шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод байдлаар таниулах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг улам бүр нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой ажлыг шүүгч, шүүхийн Тамгын газрын ажилтнуудтайгаа хамтран хийж эхлээд байна.

Энэ удаад Архангай аймаг дахь Ерөнхий боловсролын Лабаротори I сургуулийн төгсөх ангийн сурагчдад шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн онцлог, шүүгчийн ажлын талаар танилцууллаа.

\"\" 

\"\"

Түүнчлэн сурагчдад \"Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх-шударгаар шүүлгэх эрх”, \"Хуульч мэргэжил”, шүүхийн үйл ажиллагаа, шүүгчийн ажлын онцлог сэдвээр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга сурагчдад сургалт явуулж, мэдээлэл хийлээ.

 

\"\"
 
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .