-1

ХУУЛЬЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

2024-11-21    |   104

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт \"Хуульч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор Хуульчдын холбоонд тангараг өргөнө” гэж заасныг үндэслэн хуульч А.Бизъяагийн тангараг өргөх ажиллагааг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхийн танхимд зохион байгууллаа.

\"\"

Хуульчийн тангараг өргөх үйл ажиллагаанд тус шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтнууд, прокурор, өмгөөлөгч нар оролцож, тангараг өргөж буй хуульчид баяр хүргэн, Монголын Хуульчдын холбооноос ирүүлсэн энгэрийн тэмдэг, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ болон дурсгалын зүйл гардуулан өгч, цаашдынх нь ажилд амжилт хүслээ.

\"\"
 
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР 

. . .