-1

Шүүх, прокурорын хамт олны спортын нөхөрсөг тэмцээн боллоо

2025-10-19    |   177

2025 оны 5 сарын 27-ны өдөр Архангай аймгийн шүүх, прокурорын байгууллагын ажилтнуудын дунд нөхөрсөг спортын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний зорилго нь шүүх, прокурорын байгууллагын шүүгч, прокурор, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны дунд эерэг хандлагыг бий болгох, хамтын ажиллагаа, нөхөрсөг уур амьсгалыг бэхжүүлэх, байгууллагууд хоорондын харилцаа холбоог сайжруулахад чиглэсэн юм.

Тэмцээн гар бөмбөг, ширээний теннис, корнхол гэсэн 3 төрлөөр явагдсан бөгөөд байгууллагын ажилтнууд идэвхтэй оролцож, спортын ур чадвар, багаар ажиллах чадвараа харууллаа.

Тэмцээний төгсгөлд шилдэг баг, тамирчдыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан бөгөөд оролцогчид энэхүү арга хэмжээг цаашид тогтмол зохион байгуулж, уламжлал болгон хөгжүүлэх санал дэвшүүлж байлаа.

 

 

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР 

. . .