-1

Төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо

2025-10-18    |   149

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 89 дүгээр зарлигаар Төрийн дээд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа.

Шагналыг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Байгалмаа хамт олны өмнө ёслол төгөлдөр гардуулан өглөө. 

Хууль зүйн салбарт үнэнч шударгаар зүтгэж, олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн эрхэм шүүгч П.Гандолгортоо халуун баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. 

                     

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .