Шүүгчийн зарлиг гардуулах ёслолын ажиллагаа боллоо
2025-10-18 | 133Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 128 дугаар зарлигаар Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдсон Доржийн Байгалмаад Ерөнхийлөгчийн зарлиг гардуулах ёслолын ажиллагааг Архангай аймгийн шүүхийн байранд 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа.
Ёслолын ажиллагаанд Архангай аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн тамгын газрын албан хаагчид оролцлоо.
Шүүгч Д.Байгалмаа нь:
- 1989-1992 онд Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд бичээч;
- 1993-1994 онд Ховд аймгийн Мөст сумын эрчим хүчний салбарт худалдагч;
- 1999-2007 онд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах;
- 2007-2013 онд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч;
- 2013-2015 онд Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч;
- 2015-2024 онд Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
- 2025 оноос Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 128 дугаар зарлигаар Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдож байна.
Эрхэм шүүгч Д.Байгалмаадаа цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .