Шатрын тэмцээнд амжилттай оролцлоо
2026-03-10 | 51“Монгол цэргийн өдөр” буюу Зэвсэгт хүчний 105 жилийн ойг тохиолдуулан аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд “Шатар”-ын тэмцээнийг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгууллаа.
Тус тэмцээний эрэгтэй төрөлд Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр 2 дугаар байрт,
Эмэгтэй төрөлд Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Д.Оюунгэрэл 2 дугаар байрт,
багийн нийлбэр дүнгээр шүүгч Ч.Энхтөр, шүүгчийн туслах Д.Оюунгэрэл, жолооч П.Энхбаатар нар цомыг тус тус хүртлээ.
Тэмцээнд оюун ухаан, авхаалж самбаагаа дайчлан амжилттай оролцсон шүүгч, шүүхийн тамгын газрын албан хаагчдадаа баяр хүргэе.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .
Цаг үеийн мэдээ
09