ТЭСЭЛГЭЭЧНИЙ ЭРХ ОЛГОХ, СУНГАХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, СЭРГЭЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМД САНАЛ АВАХ ТУХАЙ
2026-02-03 | 450ТӨСӨЛ Тэсэлгээчний эрх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журам Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Энэхүү журмын зорилго нь Уул уурхайн салбарын тэсэлгээний ажилтан ажил үүргээ гүйцэтгэхэд шаардагдах онол, практикийн мэдлэг, ур чадварыг тухай бүр богино хугацаанд эзэмшүүлэхэд оршино. 1.2. Үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, тэсэлгээний ажил явуулах, пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, үзвэрийн зориулалтаар ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн тэсэлгээний ажлын харьцах болон тэсрэх материал ашиглалттай холбоотой ажилтны эрх олгох, сунгах, сэргээх /цаашид эрх олгох, сунгах сургалт гэх/, мэдлэг олгох сургалтыг зохион байгуулах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх, сэргээхэд үйл ажиллагааг зохицуулах, мэргэжлийн ажиллах хүчний хүний нөөцийг бүрдүүлэх, бүртгэл хөтлөх, мэдээллийн санд бүртгэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна. 1.3. Эрх олгох, сунгах, сэргээх, мэдлэг олгох сургалт нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль, Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, журмын хэрэгжилт, техник, технологийн горим, тэсрэх материалын ашиглалт зарцуулалт, тэсрэлтийн процесс, тэсрэх бодисын тухай ерөнхий ойлголт, тэсрэх бодисын ангилал, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан, тэсрэх материалын хэрэглээний чиглэлээр тусгайлан боловсруулсан Мэргэжлийн зөвлөл /цаашид Зөвлөл гэх/-өөр батлуулсан хөтөлбөртэй, түүний хүрээнд зохион байгуулагдах сургалтыг хэлнэ. 1.4. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тэсэлгээчний эрх олгох, сунгах сургалтыг зохион байгуулах төрийн бус байгууллага /Сургалтын байгууллага/-ыг нээлттэйгээр сонгон шалгаруулна. Хоёр. Сургалтын агуулга 2.1. Эрх олгох, сунгах сургалтын хөтөлбөрүүд нь дараах төрөлтэй байх ба Мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан байна. Үүнд: 2.1.1. Тэсэлгээний ажлын удирдагч /хариуцлагатай/ бэлтгэх сургалтын хөтөлбөр 2.1.2. Тэсэлгээчин бэлтгэх сургалтын хөтөлбөр 2.1.3. Тэсэлгээний туслах ажилтан бэлтгэх сургалтын хөтөлбөр 2.1.4. Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн ажилтан бэлтгэх сургалтын хөтөлбөр 2.1.5. Тэсрэх материалтай харьцах ажилтанд мэдлэг олгох сургалтын хөтөлбөр 2.2. Эрх олгох, сунгах сургалтын 2.1.1.-2.1.4.-т заасан хөтөлбөрүүд нь тэсрэх материал ашиглаж тэсэлгээний ажил хийхэд шууд оролцох ажилтнуудыг бэлтгэхэд зориулсан бөгөөд тэсрэлтийн процесс, тэсэлгээгээр чулуулгийг бутлах тухай онол дээр суурилсан тэсэлгээний уламжлалт болон орчин үеийн дэвшилтэт техник, технологийг танхим, практикийн сургалттай хослуулахаар чиглэгдэж, сургалтын үргэлжлэх хугацаа нь 48 цаг байна. Дээрх хөтөлбөрүүдээр авсан эрхийг сунгах сургалтын үргэлжлэх хугацаа 8 цаг байх ба суралцагч нь сургалтын агуулгыг бүрэн хангаж оролцсоноор шалгалтад хамрагдах эрхтэй болно. 2.3. Энэ журмын 2.1.5.-д заасан мэдлэгийг олгох сургалтын хөтөлбөр нь тэсрэх материал ачиж буулгах, тээвэрлэх зэрэг ажил болон тэсрэх материалтай орчинд бусад ажил байнга гүйцэтгэх, хяналт тавих зэргээр тэсрэх материал ашиглахад шууд оролцохгүй ажилтнуудад мэдлэг олгоход зориулсан бөгөөд тэсрэх бодисын ангилал, хэрэглээ, тэсрэх материалтай харьцаж ажиллах ажилтны ёс зүй, түүнд тавигдах шаардлагад нийцүүлэн боловсруулж, сургалтын үргэлжлэх хугацаа 8 цаг байх ба суралцагч нь сургалтын агуулгыг бүрэн хангаж оролцсоноор гэрчилгээ авах эрхтэй болно. Гурав. Сургалтын зохион байгуулалт 3.1. Тэсэлгээчний эрх олгох, сунгах, мэдлэг олгох сургалтыг зохион байгуулах Мэргэжлийн комиссыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар байгуулна. 3.2. Уул уурхайн ажиллагсдад эрх олгох, сунгах сургалтад үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, экспортлох, үйлдвэрлэх, тэсэлгээний ажил явуулах, пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, үзвэрийн зориулалтаар ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж болон тусгай зөвшөөрөл авахаар холбогдох байгууллагуудад хүсэлтээ хүргүүлсэн, мөн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаас мэргэжлийн туслалцаа авч байгаа захиалагч аж ахуйн нэгжүүдээс Мэргэжлийн комисст ирүүлсэн хүсэлтийн дагуу хамрагдана. 3.3. Сургалтын байгууллага гэж Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөлөөс зохион байгуулсан “Тэсэлгээчний эрх олгох, сунгах сургалт зохион байгуулах” эрхийн төлөө сонгон шалгаруулалтад оролцон шалгарсан байгууллагыг хэлнэ. 3.4. Сургалт зохион байгуулах сургалтын байгууллагын эрх үүргийг зохицуулах, энэхүү журмын 2.1.-д заасан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Мэргэжлийн зөвлөлийн санал дүгнэлтийг үндэслэн Сургалтын эрх авсан төрийн бус байгууллагатай гэрээ байгуулна. 3.5. Тэсрэх материалтай байнга харьцах шаардлагатай ажлын байранд ажилладаг ажилтныг энэ журмын 2.1.5.–д заасан хөтөлбөрөөр сургах сургалтыг тухайн байгууллага дээр зохион байгуулж болно. 3.6. Сургалтын байгууллага нь Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн 33, 34 дүгээр зүйлд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 3.6.1. Орчин үеийн дэвшилтэт техник, технологитой программ хангамж, сургалтын бааз суурьтай байх, 3.6.2. Практикт өргөн хэрэглэгддэг тэсэлгээний хэрэгслийн дууриамал загварыг сургалтад хэрэглэдэг байх, 3.6.3. Үйлдвэрлэлийн процессийг үзүүлэх танилцуулга, лаборатори, туршилтын талбай, боловсон хүчний нөөцтэй байна. 3.7. Мэргэжлийн зөвлөл нь сургалтын байгууллагын үйл ажиллагаанд жил тутам аудит хийнэ. 3.8. Мэргэжлийн зөвлөл нь сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах, энэхүү журмын 3.7.-д заасан сургалтын байгууллагад аудит хийхдээ дараах нөхцлийг хангасан байдлыг харгалзан үнэлнэ. Үүнд: 3.8.1. Тэсэлгээчний мэргэжилтэй холбоотой аюулгүй байдлын хангалт, бичиг баримтын эмх цэгц, бүртгэл, хадгалалт, нууцлал гэх мэт; 3.8.2. Сургалтын байгууллагын туршлага, сургагч багш нарын туршлага, сургалтын албаны чадавхи, тогтвортой үйл ажиллагаа, салбарын хөгжил, мэргэжлийн мэдээллийн ой санамжийн хадгалалт; 3.8.3. Сургалтын байрны тогтвортой байршил, эзэмшил, түрээсийн баталгаа болон суралцагсдын аюулгүй, ая тухтай нөхцлийг хангасан байдал, сургалтын техник хэрэгсэл, дадлагын үзүүлэн таниулах материал, интернет орчин гэх мэт; 3.8.4. Төгсөгчдийн ажилласан байдал, мэргэжлийн ур чадвар, бусад анхаарах асуудлууд; 3.9. Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн 35-д заасан тэсэлгээний ажил явуулах тусгай зөвшөөрөл бүхий байгууллага нь Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн 33, 34-д заасан шаардлагыг хангахаас гадна энэхүү журмын 2.3-д, 3.5-д заасныг хангаж Мэргэжлийн зөвлөлөөс сургалтын байгууллагын эрх авна. 3.10. Энэхүү журмын 2.1-д заасан байгууллага нь тэсрэх материалтай харьцах эрхийн болон тэсрэх материалын ашиглалттай холбоотой ажилтныг бэлтгэх, мэдлэг олгох сургалтыг зохион байгуулах, энэхүү журмын 2.4-д заасан байгууллага тэсрэх материалтай харьцах эрхийн болон мэдлэг олгох сургалтыг тус тус зохион байгуулна. 3.11. Энэхүү журмын 2.1-д заасан сургалтын байгууллага мэдлэг олгох сургалтыг зохион байгуулах бөгөөд зөвхөн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн үед мөрдөх аюулгүй ажиллагааны журмын 9.2-д заасан тэсрэх материалын тээвэрлэлтийн үйл ажиллагааг хариуцсан ахлагчид хамрагдана. 3.12. Сургалтын байгууллага нь шаардлагатай тохиолдолд Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм болон энэхүү журмын шаардлагыг хангасан уурхай, үйлдвэрийн газар дээр үйлдвэрлэлийн сургалтыг зохион байгуулж болно. 3.13. Сургалтын байгууллага нь шаардлагатай тохиолдолд Мэргэжлийн хяналтын байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр сургалтыг цахимаар явуулж, шалгалтыг тусгай боловсруулсан программаар авч болно. Дөрөв. Суралцагсдад тавигдах шаардлага 4.1. Тэсэлгээний ажлын удирдагчийн сургалтад уул уурхайн ашиглалтын технологи, гадаадад далд уурхайн барилгын инженер технологи, тэсэлгээний мэргэжлээр төгссөн бакалавр, магистр зэрэгтэй, тэсэлгээчний эсхүл тэсрэх материалтай харьцаж ажиллах эрхийн үнэмлэхтэй мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэнийг хамруулна. 4.2. Энэхүү журмын 2.1.2.-2.1.4.–т заасан хөтөлбөрөөр сургалтад хамрагдсан бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн 13 зүйлийн а), б) –д заасан ажилтныг үндсэн ажлын байранд 6-аас дээш сар ажилласан бол байгууллагын тодорхойлолт, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийг үндэслэн энэ дүрмийн 2.1.1.–д заасан хөтөлбөрийн сургалтад хамруулж болно. 4.3. Тэсэлгээчний эрх олгох сургалтад бүрэн дунд боловсролтой, тэсрэх материалтай харьцаж ажиллах эрхийн үнэмлэхтэй, уурхайд тэсэлгээчний дагалдангаар 2-оос доошгүй жил ажилласан, 20-оос дээш насны Монгол Улсын иргэнийг хамруулна. 4.4. Энэ журмын 2.1.3.-2.1.4. –т заасан хөтөлбөрийн сургалтад бүрэн дунд боловсролтой, 18-аас дээш насны, тухайн байгууллагад 6-аас доошгүй сар ажилласан тодорхойлолттой Монгол Улсын иргэнийг хамруулна. 4.5. Ажилтны үнэмлэхний хүчинтэй хугацаа дуусахаас 2 сарын өмнө эрх сунгуулах тухай байгууллагын хүсэлтийг Сургалтын байгууллагад ирүүлнэ. 4.6. Энэхүү журмын 4.5-д заасан хугацаанаас өмнө сургалтын байгууллагад хүсэлтийг ирүүлээгүй бол үнэмлэх хүчингүй болсонд тооцно. Тав. Мэдлэгийг үнэлж, шалгалт авах 5.1. Мэргэжлийн комисс нь батлагдсан хөтөлбөрийн хичээлийн агуулгаас 30-40 асуултыг санамсаргүй байдлаар түүвэрлэн бэлтгэж шалгалтыг авах ба 70.0%- аас дээш оноо авсан ажилтны шалгалтад тэнцүүлнэ. 5.2. Мэргэжлийн комиссын шалгалтад тэнцээгүй тохиолдолд тухайн ажилтны хүсэлтээр дахин 1 удаа шалгалтыг төлбөргүй авч болно. 5.3. Ажилтан нь хоёр дахь удаагийн шалгалтад тэнцээгүй тохиолдолд дахин сургалтад хамрагдахаар хүсэлтээ гаргаж болох ба сургалтын төлбөрийг төлж сургалтад бүртгүүлнэ. 5.4. Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн 22 дахь заалтын дагуу сургалт зохион байгуулсан байгууллага нь шалгалтын материал, комиссын протокол, бусад баримт бичгийг цаасан болон цахим хэлбэрээр хөтөлж хадгална. 5.5. Сургалтын байгууллага нь архивын материал /шалгалтын хуудас, ажилтны хувийн хэрэг, протокол гэх мэт сургалттай холбоотой бүх бичиг баримт/-ыг 2 жил тутамд шинэчлэн сайжруулж, шаардлага хангахгүй болсон шалгалтын материал, хувийн хэргийг мэргэжлийн комиссын протокол үйлдэн устгана. 5.6. Сургалтын байгууллага сургалтын үйл ажиллагааг зогсоох, сургалтыг өөр байгууллагад шилжүүлэхдээ энэхүү журмын 4.5-д 5.4-д заасан архивын материалыг Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлж өгнө. Зургаа. Үнэмлэх олгох, дугаарлах, устгах 6.1. Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн 36 дахь заалтын шаардлага хангасан ажилтны үнэмлэхэд эрх олгосон, хугацаа сунгасан тухай Мэргэжлийн комиссын протоколыг үйлдэн, Мэргэжлийн хяналтын байцаагч болон сургалтын байгууллагын удирдагч гарын үсэг зурж тамгаар баталгаажуулж, үнэмлэхийг хүсэлт гаргасан аж ахуйн нэгжид 14 хоногийн дотор хүлээлгэн өгнө. 6.2. “Тэсэлгээний ажлыг удирдах эрхийн үнэмлэх” нь улаан өнгийн дэвсгэр бүхий суурь дээр тэсэлгээний процессыг харуулсан логотой, “Тэсэлгээний ажил гүйцэтгэх эрхийн үнэмлэх” нь хөх өнгийн дэвсгэр бүхий суурь дээр тэсэлгээний процессыг харуулсан логотой, “Тэсрэх материалтай харьцах эрхийн үнэмлэх” нь ногоон өнгийн дэвсгэр бүхий суурь дээр тэсэлгээний процессыг харуулсан логотой пластик бэлдэц дээр хэвлэгдсэн, QR кодоор нууцлагдсан, анхааруулах талонтай, хүчинтэй хугацааг харуулсан байна. Үнэмлэхийн загварыг хоёрдугаар хавсралтад үзүүлэв. 6.3. ТАААНД-ийн 14, 19 заалтын дагуу далд уурхайн хөтөлбөрөөр сургалтанд хамрагдсан ажилтны “Тэсэлгээний ажлыг удирдах эрхийн үнэмлэх”, “Тэсэлгээний ажил гүйцэтгэх эрхийн үнэмлэх”-д “далд уурхайд ажиллах” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийнэ. 6.4. ТАААНД-ын 20 заалтын дагуу тусгай тэсэлгээний ажлын хөтөлбөрөөр сургалтанд хамрагдсан ажилтны “Тэсэлгээний ажил гүйцэтгэх эрхийн үнэмлэх”-д тухайн төрлөөр тэсэлгээний ажил гүйцэтгэнэ гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийнэ. 6.5. Тэсэлгээний ажлыг удирдах, тэсэлгээний ажил хийх, тэсрэх материалтай харьцах эрхийн үнэмлэхийн бүртгэлийн дугаар нь тухайн үнэмлэхийг анх олгосон он, ажилтны хувийн дугаараас бүрдэнэ. Жишээ нь: №20/001 бүртгэлийн дугаарлалтын “20” нь 2020 он, “001” ажилтны хувийн дугаар байна. 6.6. Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн 43 дахь заалтыг зөрчсөн, анхааруулах талоныг 3 удаа цоолуулсан ажилтны үнэмлэхийг 12 сарын хугацаатай хүчингүй болгосон тухай протоколыг үйлдэн үнэмлэхийг хурааж Мэргэжлийн хяналтын байгууллага хураагдсан үнэмлэхийн бүртгэлд тэмдэглэн устгана. 6.7. Үнэмлэхийг гээгдүүлсэн тохиолдолд байгууллагын албан хүсэлт, гээгдүүлсэн тухай өдөр тутмын сонинд зарлуулсан баримтыг үндэслэн нөхөн олгоно. Дугаарыг үрэгдүүлсэн үнэмлэхийн дугаараар дугаарлах ба нөхөн олгов гэсэн тэмдэглэл хийнэ. 6.8. Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн 22 дахь заалтын дагуу сургалт зохион байгуулсан байгууллага нь шалгалтын материал, комиссын протокол, бусад баримт бичгийг хөтөлж хадгална. 6.9. Сургалтад сууж тэнцсэн ажилтны үнэмлэхийг үнэгүй хэвлэж олгох бөгөөд хэрэв ажилтан нь нэг байгууллагаас өөр байгуулагад шилжих, үрэгдүүлсэн тохиолдолд үнэмлэх хэвлэх зардлыг төлүүлнэ. 6.10. Үнэмлэхийн хугацаа нь олгосон өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Үнэмлэхийн хугацаа дуусахаас 2 сарын өмнөөс байгууллагын албан бичгээр сургалтын байгуулагад мэдэгдэж, давтан сургалтанд хамрагдаж, шалгалт өгөн үнэмлэхийн сунгалт хийлгэнэ. 6.11. Үнэмлэхийн сунгалтыг хугацаанд нь хийлгээгүй тохиолдолд түүнийг хүчингүйд тооцож, дахин сургалтанд хамрагдаж шинээр үнэмлэх авна. 6.12. Давагдашгүй хүчин зүйлээс хамаарч давтан сургалтанд хамрагдаагүй, үнэмлэхийн сунгалт хийлгэх хугацаа хойшлогдсон бол үнэмлэхийн сунгалтыг үнэмлэх олгосон өдрөөс эхлэн хүчинтэйд тооцно. 6.13. Ажилтан өөр байгууллагад шилжихэд үнэмлэхэд заасан ажлыг гүйцэтгэх эрх нь хадгалагдана. Долоо. Тайлагнах 7.1. Сургалтын байгууллага нь Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээний дагуу Мэргэжлийн зөвлөлд жил бүр тайлангаа ирүүлнэ. 7.2. Тэсрэх материалтай харьцах болон тэсрэх материалын ашиглалттай холбоотой сургалтыг явуулж үнэмлэх олгосон бол тухай бүр холбогдох мэдээллийг Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан Мэдээллийн санд нэгтгэнэ. Мэдээллийн санд бүртгэгдсэн боловсон хүчний мэдээллийг Мэргэжлийн хяналтын байгууллага, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагууд болон бусад холбогдох төрийн байгууллагууд авч ашиглана. Батлав. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа Тэсэлгээний ажлын удирдагч бэлтгэх сургалтын хөтөлбөр д/д Хичээлийн сэдэв Цаг 1. Тэсрэлтийн процесс, тэсэлгээгээр чулуулгийг бутлах тухай онол, практикийн асуудал 2 2. Үйлдвэрийн зориулалттай тэсрэх материалын аюулын зэргийн болон хэрэглээний ангилал 2 3. Уул уурхайн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис тэсэлгээний хэрэгслэл, аюулгүй харьцах 2 4. Аммиакийн шүүний суурьтай тэсрэх бодис, хэрэглээ 2 5. Тэсрэх бодисын үндсэн түүхий эд болон нэмэлт хольц завсрын бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүний хор аюулын лавлах мэдээлэл (ХАЛМ), химийн бодис, урвалжийн хордлогоос урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх, саармагжуулах. 2 6. Тэсрэх бодисын шинж чанар, тэсрэлтийн процессын үзүүлэлтүүд, стандарт. Хүчил төрөгчийн тэнцэл, ажлын ба бутлах чадвар, детонацийн хурд, физик тотгонги чанар, энергийн зарцуулалтыг тодорхойлох 2 7. Тротил, гексоген зэрэг өндөр хүчин чадалтай тэсрэх бодис ашиглаж тэсрэх бодис бэлтгэх, өдөөх хэрэгслэл угсрах үйлдвэрлэл 2 8. Ил уурхайн тэсэлгээний ажил, арга технологи, механикжуулалт. ӨТАын паспорт зохиох. Тэсэлгээнээс үүсэх газрын чичирхийлэл, агаарын долгионы цохилт, чулуулгийн бутармагийн шидэлт болон хорт хийн тархалтын аюултай бүсийн тооцоо 2 9. Ил уурхайд бүх төрлийн тэсэлгээний хэрэгсэл ашиглан гүйцэтгэх хором удаашруулсан тэсэлгээний схем, сонголт 2 10. Далд уурхайн тэсэлгээний ажил, арга технологи, механикжуулалт, ӨТАын паспорт зохиох. Далд уурхайд тэсэлгээний аюултай бүсийг тодорхойлох тооцоо 2 11. Хий, тоос, гэнэтийн газрын даралтын аюултай далд уурхайн тэсэлгээний ажлын онцлог, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн сонголт. Цахилгаан детонатор ашиглах аюулгүй ажиллагаа. 2 12. Ил далд уурхайд цэнэгийг бөөнөөр тэслэх тэсэлгээний ажлын зохион байгуулах зарчим, тэсрэх материалыг ил далд уурхайн ажлын байранд хүргэх аюулгүй ажиллагаа. 2 13. Тэсэлгээний ажлын параметрийг тодорхойлох, ӨТА-ын паспорт зохиоход ашиглах орчин үеийн багаж хэрэгсэл, программ хангамж 2 14. Тэсэлгээний ажлаас орчинд үзүүлэх чичирхийлэл, дуу чимээ, хөрс, ус, агаарын бохирдол зэрэг сөрөг нөлөөллийг хянах орчин үеийн багаж хэрэгсэл, хяналтын мониторинг 2 15. Тусгай зориултын тэсэлгээний ажил, хэрэглээ 2 16. Тэсэлгээний ажил үйлчилгээний практикт тулгардаг тэсэлгээний чанарын гологдлыг бууруулах зарим арга зам 2 17. Тэсрэх материалын агуулах үйлдвэрийн байгууламжид тавих шаардлага. Тэсрэх материалын үйлдвэрийн аянгын хамгаалалт, газардуулгын тооцоо 2 18. Тэсрэх материалын үйлдвэр, агуулахын цахилгаан хангамж, ажлын байрны гэрэлтүүлэг. Статик цахилгаанжилтаас хамгаалах аюулгүй ажиллагаа, газардуулга 2 19. Тэсрэх материалын агуулах түүнийг байгуулах, ашиглах, тэсрэх материалыг устгах аюулгүй ажиллагаа. Монгол улсын нутаг дэвсгэрт 2 тэсрэх материал тээвэрлэх журам. 20. Тэсрэх материалын үйлдвэрийн галын аюулгүй ажиллагаа, Тэсэлгээний ажлын үеийн аюул осол, уурхайн мөргөцөг дээрх аюулгүй ажиллагаа 1 21. Тэсэрч дэлбэрэх бодис тэсэлгээний хэрэгслэлийн эргэлтэд хяналт тавих тухай хууль, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслэлийн эргэлтийн хяналт, дотоод хяналт түүний хэрэгжилт 4 22. Тэсэлгээний аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм түүний хэрэгжилт 4 Бүгд, цаг 47 Хөтөлбөр боловсруулсан: Хянасан: Батлав. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа Тэсэлгээчин бэлтгэх сургалтын хөтөлбөр Д.д. Хичээлийн сэдэв Цаг 1. Тэсрэлтийн процесс, тэсэлгээгээр чулуулгийг бутлах тухай онол, практикийн асуудал 2 2. Үйлдвэрийн зориулалттай тэсрэх материалын аюулын зэргийн болон хэрэглээний ангилал 2 3. Ердийн ба цахилгаан тэслүүрийн төрөл, хэрэглээ, аюулгүй ажиллагаа. Цахилгаан бус (нонел) детонатор, удаашруулагч релений төрлүүд, хэрэглээ, аюулгүй ажиллагаа. Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн заалтууд 2 4. Аммиакийн шүүний суурьтай тэсрэх бодис, хэрэглээ. Аммиакийн шүүний стандарт, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлох. 2 5. Хор аюулын лавлах мэдээлэл 2 6. Тэсрэх бодисын шинж чанар, тэсрэлтийн процессын үзүүлэлтүүд, стандарт. Хүчил төрөгчийн тэнцэл, ажлын ба бутлах чадвар, детонацийн хурд, физик тотгонги чанар, энергийн зарцуулалтыг тодорхойлох 4 7. Ил уурхайн тэсэлгээний ажил, арга технологи, механикжуулалт. ӨТАын паспорт зохиох. Тэсэлгээнээс үүсэх газрын чичирхийлэл, агаарын долгионы цохилт, чулуулгийн бутармагийн шидэлт болон хорт хийн тархалтын аюултай бүсийн тооцоо, программ хангамж 4 8. Ил уурхайд бүх төрлийн тэсэлгээний хэрэгсэл ашиглан гүйцэтгэх хором удаашруулсан тэсэлгээний схем, сонголт 4 9. Далд уурхайн тэсэлгээний ажил, арга технологи, механикжуулалт, ӨТА-ын паспорт зохиох, программ хангамж. Далд уурхайд тэсэлгээний аюултай бүсийг тодорхойлох тооцоо 4 10. Хий, тоос, гэнэтийн газрын даралтын аюултай далд уурхайн тэсэлгээний ажлын онцлог, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн сонголт. Цахилгаан детонатор ашиглах аюулгүй ажиллагаа. 2 11. Ил далд уурхайд цэнэгийг бөөнөөр тэслэх тэсэлгээний ажлын зохион байгуулах зарчим, тэсрэх материалыг ил далд уурхайн ажлын байранд хүргэх аюулгүй ажиллагаа. 2 12. Тусгай зориултын тэсэлгээний ажил, хэрэглээ 2 13. Тэсэлгээний ажлаас орчинд үзүүлэх чичирхийлэл, дуу чимээ, хөрс, ус, агаарын бохирдол зэрэг сөрөг нөлөөллийг хянах орчин үеийн багаж хэрэгсэл, хяналтын мониторинг 1 14. Тэсэлгээний ажил үйлчилгээний практикт тулгардаг тэсэлгээний чанарын гологдлыг бууруулах зарим арга зам 1 15. Тэсрэх материалын агуулах үйлдвэрийн байгууламжид тавих шаардлага. Тэсрэх материалын үйлдвэрийн аянгын хамгаалалт, газардуулгын тооцоо, тэсрэх материалын түүхий эдийн хадгалалт, бүртгэл 4 16. Тэсрэх материалын үйлдвэр, агуулахын цахилгаан хангамж, ажлын байрны гэрэлтүүлэг. Статик цахилгаанжилтаас хамгаалах аюулгүй ажиллагаа, газардуулга 2 17. Тэсрэх материалыг устгах аюулгүй ажиллагаа. Монгол улсын нутаг дэвсгэрт тэсрэх материал тээвэрлэх журам. 2 18. Тэсрэх материалын үйлдвэрийн галын аюулгүй ажиллагаа, Тэсэлгээний ажлын үеийн аюул осол, уурхайн мөргөцөг дээрх аюулгүй ажиллагаа 1 19. Тэсэрч дэлбэрэх бодис тэсэлгээний хэрэгслэлийн эргэлтэд хяналт тавих тухай хууль, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслэлийн эргэлтийн хяналт, дотоод хяналт түүний хэрэгжилт 4 20. Тэсэлгээний аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм түүний хэрэгжилт 2 Бүгд, цаг 49 Хөтөлбөр боловсруулсан: Хянасан: Батлав. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн ажилтан бэлтгэх сургалтын хөтөлбөр д/д Хичээлийн сэдэв Цаг 1. Тэсрэлтийн процесс, тэсрэх бодисын тухай ерөнхий ойлголт 1 2. Үйлдвэрийн зориулалттай тэсрэх материал түүний ангилал 2 3. Өдөөх тэслэх хэрэгсэл 1 4. Тэсрэлтийн аюултай зай хэмжээ 2 5. Тэсрэх материалын үйлдвэрийн төрлүүд, тэсрэх материалтай харьцаж ажиллах ажилтанд тавих шаардлага. 2 6. Үйлдвэрийн зориулалттай тэсрэх бодисын үндсэн түүхий эд болон нэмэлт хольцуудын хор аюулын лавлах мэдээлэл (ХАЛМ), химийн бодис, урвалжийн хордлогоос урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх, саармагжуулах 4 7. Энгийн найрлагатай тэсрэх бодисын үйлдвэрлэл 1 8. Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрлэл 2 9. Тротил, гексоген зэрэг өндөр хүчин чадалтай тэсрэх бодис ашиглаж тэсрэх бодис бэлтгэх үйлдвэрлэл 1 10. Өдөөх хэрэгслэл угсрах үйлдвэрлэл 1 11. Тэсрэх материалыг хатаах, бутлах, шигших, дахин боловсруулахад тавих шаардлага 1 12. Тэсрэх материалыг турших, устгахад тавих шаардлага 1 13. Тэсрэх материалын сав баглаа боодолд тавих шаардлага 1 14. Тэсрэх материалын үйлдвэрийн байранд тавих шаардлага, аюулын зэргийн ангилал 2 15. Тэсрэх материалын агуулах, үйлдвэрийн аянгын хамгаалалт, газардуулга 2 16. Тэсрэх материалын үйлдвэрийн тоног төхөөрөмжид тавих шаардлага, ашиглалт, засвар үйлчилгээ 2 17. Статик цахилгаанжилтаас хамгаалах аюулгүй ажиллагаа 1 18. Тэсрэх материалын үйлдвэрийн ажлын байрны агааржуулалт, дулаан хангамж 1 19. Түүхий эд, бүтээгдэхүүнийг ажлын байранд хадгалах байр талбай, түүний даац. 2 20. Тэсрэх материалын тээвэрлэлтийн журам 1 21. Тэсрэх материалын үйлдвэрийн ажлын байрны цэвэрлэгээ, хог хаягдлын менежмент 1 22. Тэсрэх материалын үйлдвэрийн түүхий эд түүний харуул хамгаалалт 1 23. Тэсрэх материал, тэсрэх материалын түүхий эдийн агуулахад тавих шаардлага, тэсрэх материал, тэсрэх материалын түүхий эдийн хадгалалт, бүртгэл 1 24. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслэлийн эргэлтэд хяналт тавих тухай хууль 2 25. Химийн болон аюултай бодисын тухай хууль, стандартууд 2 26. Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн заалтууд 2 Бүгд, цаг 40 Хөтөлбөр боловсруулсан: Хянасан: Батлав. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлтэй харьцаж ажиллах туслах ажилтан бэлтгэх сургалтын хөтөлбөр д/д Хичээлийн сэдэв Цаг 1. Тэсрэлтийн процесс, тэсрэх бодисын тухай ерөнхий ойлголт 2 2. Үйлдвэрийн зориулалттай тэсрэх материалын ангилал, аммиакийн шүүний тэсрэх бодис 2 3. Нитронэгдлийн ба өдөөгч тэсрэх бодис, түүнийг агуулсан өдөөгч тэслэх хэрэгсэл 2 4. Үйлдвэрийн зориулалттай тэсэлгээний хэрэгсэл, тэдгээрийн хэрэглээ 2 5. Нонел системийн хэрэгсэл түүний хэрэглээ 2 6. Эмульсийн тэсрэх бодис, хэрэглээ. Энгийн найрлагатай тэсрэх бодис, хэрэглээ 2 7. Тэсрэх бодисын хор аюулын лавлах мэдээлэл (ХАЛМ) 4 8. Ил уурхайн тэсэлгээний ажил, арга технологи, механикжуулалт 2 9. Хором удаашруулсан тэсэлгээ, схем сонголт 2 10. Тэсрэлтийн орчиндоо үзүүлэх үйлчилгээ, тэсрэлтийн аюултай зай хэмжээ 2 11. Тусгай зориултын тэсэлгээний ажил, хэрэглээ 2 12. Далд уурхайн тэсэлгээний ажлын арга технологи, механикжуулалт 2 13. Хий, тоосны аюултай далд уурхайн тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагаа 2 14. Далд уурхайн тэсэлгээний ажлын тэсрэлтийн аюултай зай хэмжээ 2 15. Монгол улсын нутаг дэвсгэрт тэсрэх материал тээвэрлэх журам 1 16. Тэсэлгээний ажлын зохион байгуулалтын ерөнхий зарчим, тэсрэх материалыг ил, далд уурхайн ажлын байранд хүргэх аюулгүй ажиллагаа 4 17. Тэсрэх материал, тэсрэх материалын түүхий эдийн хадгалалт, бүртгэл. Тэсрэх материалыг устгах аюулгүй ажиллагаа 1 18. Тэсэлгээний ажлын үеийн аюул осол, уурхайн мөргөцөг дээрх аюулгүй ажиллагаа 2 19. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслэлийн эргэлтийн хяналт, дотоод хяналт түүний хэрэгжилт 4 20. Тэсэлгээний аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм түүний хэрэгжилт 4 Бүгд, цаг 46 Хөтөлбөр боловсруулсан: Хянасан:
Key card entry system for business.Гуравдугаар сарын үйл ажиллагаанд RFID картын системийг нэвтрүүлж, экспортын логистикийн хяналтыг сайжруулах арга хэмжээ авчээ. bluetooth tracking labels.Тодруулбал, авто болон төмөр замын ачаа тээврийн чингэлэг бүрийг RFID картаар бүртгэж,Generate RFID Code online. нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр зэрэг барааны хөдөлгөөнийг реал-тайм горимд хянах боломж бүрдсэн байна. Энэ систем нь оны эхнээс гарсан 2,521.3 мян.тн нүүрс, 334.8 мян.тн зэсийн баяжмал, 616.1 мян.тн төмрийн хүдрийн экспортод ашиглагдаж, тээвэрлэлтийн алдагдал 15%-иар буурчээ. Мөн Төв банкны алт худалдан авалтын 3,439.0 кг-ын хөдөлгөөнийг RFID технологиор дамжуулан баталгаажуулж, аюулгүй байдлыг нэмэгдүүлсэн байна. Шатахууны нөөцийн удирдлагын хувьд RFID картаар АИ-92 автобензиний 57,607 тн, ДТ-ний 81,782 тн зэрэг нөөцийг бүсчилсэн байдлаар хянаж, нөөцийн хүрэлцээтэй байдлыг 45-77 хоногоор хангах боломжийг бүрдүүлжээ. Энэхүү технологийн нэвтрэлт нь экспорт, импортын процессыг илүү ил тод, хяналттай болгохын зэрэгцээ санхүүгийн эрсдэлийг бууруулах ач холбогдолтой болохыг салбарын мэргэжилтнүүд онцоллоо.
Visiting card design with photo online free