-1

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН ХӨТЛӨХ ЖУРАМД САНАЛ АВАХ ТУХАЙ

2026-02-03    |   441

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН ХӨТЛӨХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэлийн зориулалттай хадгалагдаж байгаа болон үйлдвэрлэсэн, импортолсон, экспортолсон, худалдсан, ашигласан, устгасан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн нэр төрөл, тоо ширхэг, байршил /цаашид “эргэлт” гэх/, тэсрэх материалтай харьцах ажилтан, тэсэлгээчин, пиротехникийн хэрэгсэлтэй харьцах мэргэжилтний бүртгэл, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийн санг /цаашид “мэдээллийн сан” гэх/ тайлагнах, мэдээлэх, хөтлөхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна. 1.2. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, тэдгээрийн үндсэн түүхий эд, пиротехникийн хэрэгслийг импортлох тоо хэмжээг заасан зөвшөөрөл, тээвэрлэлтийн зөвшөөрөл зэргийг олгох, тэсрэх материалын хяналтын хуудас, тээвэрлэлтийн хуудас, үйлдвэрлэсэн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлд сери дугаар олгох ажлыг тус тус зохион байгуулах, оролцогч байгууллагуудын харилцааг зохицуулахад оршино. 1.3. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сан хөтлөхдөө ил тод, нээлттэй байх зарчмыг баримтална. 1.4. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, тэдгээрийн үндсэн түүхий эд, пиротехникийн хэрэгслийг импортлох тоо хэмжээг заасан зөвшөөрөл, тээвэрлэлтийн зөвшөөрөл зэргийг олгох, тэсрэх материалын хяналтын хуудас, тээвэрлэлтийн хуудас, үйлдвэрлэсэн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлд сери дугаар олгох ажлыг тус тус зохион байгуулах, оролцогч байгууллагуудын харилцааг зохицуулахад оршино. Хоёр. Мэдээллийн сан, түүний төрөл 2.1. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 22.1-т заасан мэдээллийг агуулсан сан, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл, тэсрэх материалын хяналтын хуудас, тээвэрлэлтийн зөвшөөрөл, тээвэрлэлтийн хуудас, үйлдвэрлэсэн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлд сери дугаар, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, тэдгээрийн үндсэн түүхий эд, пиротехникийн хэрэгслийг импортлох тоо хэмжээг заасан зөвшөөрлүүдийг олгох ажлыг цахимаар зохион байгуулах зориулалттай цогц системийг Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн нэгдсэн систем гэж ойлгоно. 2.2. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4-т заасан төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллага, бусад төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудын ашиглах, түүнчлэн хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл, тэсрэх материалын хяналтын хуудас, тээвэрлэлтийн зөвшөөрөл, тээвэрлэлтийн хуудас, үйлдвэрлэсэн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлд сери дугаар, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, тэдгээрийн үндсэн түүхий эд, пиротехникийн хэрэгслийг импортлох тоо хэмжээг заасан зөвшөөрлүүдийн мэдээлэл нь Нэгдсэн мэдээллийн сан байна. 2.2.1. Тэсэлгээний ажил явуулах, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, үзвэрийн зориулалтаар ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд, мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын үндсэн мэдээлэл, бусад холбогдох бичиг баримтуудыг Хуулийн этгээдийн дэд санд багтаана. 2.2.2. Хуулийн этгээдэд хадгалагдаж байгаа болон үйлдвэрлэсэн, импортолсон, экспортолсон, худалдсан, ашигласан, устгасан (туршсан) тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн нэр төрөл, тоо ширхэг, байршлыг тусгасан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн тайлан, мэдээг аж ахуйн нэгжүүдээс цахим систем ашиглан хүлээн авч нэгтгэх, статистик мэдээ гаргах, холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангах, улсын хилээр нэвтрүүлж байгаа тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, тэдгээрийн үндсэн түүхий эд, пиротехникийн хэрэгсэл, түүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдийн бүртгэлийг Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн дэд санд багтаана. 2.2.3. Тэсэлгээчний болон харьцах эрхийн үнэмлэх олгох сургалтад хамрагдсан хүмүүсийн бүртгэл, үнэмлэхтэй ажиллагсдын шилжилт, хөдөлгөөн, амь насны даатгал, шинжээчдийн бүртгэл, бусад холбогдох мэдээллүүдийг Мэргэжлийн боловсон хүчний дэд санд багтаана. 2.2.4. Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэр, тэсрэх материалын агуулах, тэсэлгээний зориулалттай тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, лабораторийн мэдээллийг Тэсрэх материалын үйлдвэр, агуулах, тэсэлгээний зориулалттай тоног төхөөрөмжийн дэд санд багтаана. 2.3. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4.1.8, 11, 12, 13, 15, 16, 17 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд хадгалагдаж байгаа болон үйлдвэрлэсэн, импортолсон, экспортолсон, худалдсан, ашигласан, устгасан (туршсан) тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн нэр төрөл, тоо ширхэг, байршлыг тусгасан мэдээллийг хагас жил тутамд Эргэлтийн тайланд тусган ирүүлнэ. Гурав. Мэдээллийн санг хөтлөх 3.1. Энэхүү журмын 2.2-т заасан мэдээллийн сан нь 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.2.4- т заасан дээрх дэд сангуудаас бүрдэнэ. 3.2. Энэхүү журмын 3.1-д заасан дэд сангууд холбогдох чиг үүргийн байгууллагууд дээр байж болно. 3.3. Энэхүү журмын 2.1.1-д заасан мэдээллийг хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл авснаас ажлын 5 хоногт багтаан мэдээллийн санд бүртгүүлэх үүрэгтэй. 3.4. Хуулийн этгээд нь энэхүү журмын 2.3-т заасан эргэлтийн тайланг хагас жил тутамд Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын мэдээллийн санд зөвхөн цахимаар хүргүүлнэ. 3.5. Энэхүү журмын 2.2.3-т заасан санг мэргэжлийн хяналтын байгууллага, сургалтын байгууллагууд хамтран хөтөлж, Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын мэдээллийн санд тухай бүр ирүүлнэ. 3.6. Энэхүү журмын 2.2.4-т заасан мэдээллийг хуулийн этгээд нь аюулгүйн бүс тогтоосон акт, ашиглалтад хүлээн авсан шийдвэрийг тухай бүр мэдээллийн санд бүртгүүлнэ. 3.7. Энэхүү журмын 2.2.1-2.2.4-т заасан санг Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 22.4-т заасан байгууллагууд болон геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, сургалтын байгууллагууд ашиглана. Дөрөв. Мэдээллийн нэгдсэн систем 4.1. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэхүү журмын 2.1-д заасан нэгдсэн системээр дамжуулан холбогдох хууль, журамд заасан шаардлагын хангасан этгээдэд дараах үйлчилгээ үзүүлэхдээ үйл ажиллагаандаа ашиглана. 4.1.1. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд заасан үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, хүчингүй болгох; 4.1.2. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, тэдгээрийн үндсэн түүхий эд, пиротехникийн хэрэгслийг импортлох тоо хэмжээг заасан зөвшөөрөл олгох, сунгах; 4.1.3. Үйлдвэрлэсэн тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлд сери дугаар олгох; 4.1.4. Салбарын статистик мэдээллийг төрийн холбогдох байгууллага, мэргэжлийн холбоод, хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн хүргүүлэх; 4.2. Мэргэжлийн хяналтын төв байгууллага нь энэхүү журмын 2.1-д заасан нэгдсэн системээр дамжуулан дараах үйл ажиллагаанд ашиглаж, энэхүү журмын 2.2-д заасан мэдээллийн санд бүртгүүлнэ. 4.2.1. Батлагдсан уулын ажлын төлөвлөгөө болон холбогдох бичиг баримтад үндэслэн тэсрэх материалын хяналтын хуудсыг олгож, ажлын 5 хоногийн дотор бүртгүүлэх; 4.2.2. Цагдаагийн байгууллагаас олгосон тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх зөвшөөрлийг үндэслэн тэсрэх материал тээвэрлэх хуудсыг олгож, ажлын 5 хоногийн дотор бүртгүүлэх; 4.3. Цагдаагийн байгууллага нь энэхүү журмын 2.1-д заасан нэгдсэн системээр дамжуулан дараах үйл ажиллагаанд ашиглана. 4.3.1. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх зөвшөөрлийг олгох; 4.3.2. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлттэй холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээллийг тухай бүрт мэдээллийн санд бүртгүүлэх; 4.4. Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь устгасан тэсрэх материалын тайланг гаргаж, мэдээллийн санд ажлын 5 хоногийн дотор бүртгүүлнэ. Тав. Хуулийн этгээдийн эрх, үүрэг 5.1. Мэдээллийн сангаас салбарын статистик мэдээллийг зохих журмын дагуу хүсэлт гаргасны үндсэн дээр авах; 5.2. Энэхүү журмын 4.1-4.3-т заасан үйлчилгээг нэгдсэн мэдээллийн сангаар дамжуулан холбогдох хууль, журамд заасан шаардлагын дагуу авах; 5.3. Мэдээллийн санд шаардлагатай мэдээлэл, холбогдох бичиг баримтыг энэхүү журамд заасан хугацаанд үнэн, бодитой ирүүлэх; 5.4. Энэхүү журмын 3.4-т заасан тайланг жил бүрийн 1 болон 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор багтаан хүргүүлэх; 5.5. Хуулийн этгээдийн үндсэн мэдээлэлд өөрчлөлт орохоор бол холбогдох төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр өөрчлөлт оруулна. Зургаа. Бусад 6.1. Хуулиар төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад мэдээллийг нээлттэй мэдээлнэ. 6.2. Уг журамд заасан мэдээллийг холбогдох хууль тогтоомжид зааснаас бусад зориулалтаар ашиглахыг хориглоно. Долоо. Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага 7.1. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг хөтлөх журмыг зөрчсөн, эсхүл хуурамч бичиг баримт бүрдүүлэн зөвшөөрөл авсан тохиолдолд байгууллага, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ. 7.2. Хуулийн этгээд нь эргэлтийн тайланг ирүүлээгүй болон буруу мэдээлбэл Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. ---о0о---

Key card entry system for business.Гуравдугаар сарын үйл ажиллагаанд RFID картын системийг нэвтрүүлж, экспортын логистикийн хяналтыг сайжруулах арга хэмжээ авчээ. bluetooth tracking labels.Тодруулбал, авто болон төмөр замын ачаа тээврийн чингэлэг бүрийг RFID картаар бүртгэж,Generate RFID Code online. нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр зэрэг барааны хөдөлгөөнийг реал-тайм горимд хянах боломж бүрдсэн байна. Энэ систем нь оны эхнээс гарсан 2,521.3 мян.тн нүүрс, 334.8 мян.тн зэсийн баяжмал, 616.1 мян.тн төмрийн хүдрийн экспортод ашиглагдаж, тээвэрлэлтийн алдагдал 15%-иар буурчээ. Мөн Төв банкны алт худалдан авалтын 3,439.0 кг-ын хөдөлгөөнийг RFID технологиор дамжуулан баталгаажуулж, аюулгүй байдлыг нэмэгдүүлсэн байна. Шатахууны нөөцийн удирдлагын хувьд RFID картаар АИ-92 автобензиний 57,607 тн, ДТ-ний 81,782 тн зэрэг нөөцийг бүсчилсэн байдлаар хянаж, нөөцийн хүрэлцээтэй байдлыг 45-77 хоногоор хангах боломжийг бүрдүүлжээ. Энэхүү технологийн нэвтрэлт нь экспорт, импортын процессыг илүү ил тод, хяналттай болгохын зэрэгцээ санхүүгийн эрсдэлийг бууруулах ач холбогдолтой болохыг салбарын мэргэжилтнүүд онцоллоо.

Visiting card design with photo online free

. . .