АРХАНГАЙ АЙМГИЙН ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ 90 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА
2024-11-23 | 67
Илтгэлийн уралдаан нь шүүхийн шинэчлэлтэй холбоотой судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих; хуульчдын эрдэм шинжилгээний ажлыг урамшуулж, тэдний бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх, иргэдэд шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй, шинэлэг арга замаар хүргэх боломжийг тодорхойлох зорилготой.
Зохион байгуулагч байгууллага:
·Архангай аймаг дахь Шүүхийн салбар хороо
Уралдаанд ирүүлэх илтгэлийн сэдэв:Шүүхийн шинэчлэл, үйл ажиллагааны хөгжил, шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зэрэг агуулгын хүрээнд байна.
ШАГНАЛЫН САН:Шалгарсан илтгэлд:
·I байр, Өргөмжлөл,200.000 төгрөг
·II байр, Өргөмжлөл,150.000төгрөг
·III байр, Өргөмжлөл, 100.000 төгрөг
Хугацаа:
Илтгэлийг 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 17.00 цаг хүртэл Архангай аймгийн шүүхийн Мэдээлэл лавлагааны албанд хүлээн авна.
·I шатны шалгаруулалтын дүн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гарна.
·II шатны шалгаруулалт 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр болно.
Илтгэлийн уралдааныг явуулах журам:
1.Архангай аймгийн шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан болон эрх зүйч мэргэжлээр ажиллаж буй хүн бүрт нээлттэй.
2.Хугацаа хожимдсон, илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага хангаагүй илтгэлийг хүлээн авахгүй бөгөөд хураалгасан илтгэлд засвар хийхийг хориглоно.
3.Уралдаан нь хоёр шаттайгаарзохиогдоно.
·I шат нь илтгэлүүдийг хүлээн авч 5 илтгэлийг II шатанд оролцуулахаар шалгаруулна.
·II шатанд шалгарсан илтгэлүүдийг хэлэлцүүлж, шилдэг илтгэлийг шалгаруулна.
Илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага:
·Илтгэлийн хэмжээ 4-6 хуудас хүртэл /хавсралтыг оролцуулан/ нүүрэнд багтсан байна;
·Илтгэлийн мөр хоорондын зай single. Arial фонтоор 12-оор /MS Word/ бичигдсэн байна. Цаасны хэмжээ А4, цаасны тал бүрээс 2,5 см хэмжээтэй;
·Илтгэлийн эхний нүүрэнд нэр, хаягаа бичнэ.
·Илтгэлийг 1 хувийг хавтаслан ирүүлэх байх ба эхийг файл хэлбэрээр arkhangai_tg@shuukh.mnхаяг руу илгээнэ үү; /хэрэв цахим хэлбэрээр илтгэлийг ирүүлсэн нь баталгаажсан тохиолдолд эх хувиар ирүүлэх шаардлагагүй болно/
·Илтгэгч өөрийн товч намтарыг хавсаргана;
·Сэдэв нь зарласан сэдвийн хүрээнд багтсан байна;
·Урьд өмнө нь хэвлэгдээгүй буюу илтгэлд тавьж хэлэлцүүлээгүй байна;
·Зарласан хугацаанд багтаж илтгэлийг ирүүлсэн байна.
Холбогдох мэдээллийг 70332942, 99894831 утаснаас
лавлана уу.