-1

ШҮҮГЧИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2024-11-23    |   66

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 167, 2016 оны 03 дугаар зарлигаар анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон шүүгчдэд зориулсан \"Шүүгчийн анхан шатны сургалт” 2016 оны 03 дугаар сарын 14-нөөс 03 дугаар сарын 24-ний өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөл дээр зохион байгуулагдана.

 

Сургалт нь шүүх эрх мэдэл, шүүн таслах ажиллагааны суурь мэдлэг, зарчмыг давтан сургах, шүүн таслах ажлын чиглэлээр материаллаг болон процессын эрх зүйн үндсэн хэм хэмжээг хэрэглэх суурь мэдлэг, чадвар эзэмшүүлж, шүүгчийн ёс зүй, харилцаа, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэнэ.

 

Сургалт Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 127 дугаар тушаалаар батлагдсан \"Шүүгчийн анхан шатны сургалтын хөтөлбөр”-ийн (хөтөлбөрийг дараах линкээр татаж авна уу http://www.judcouncil.mn/main/2136--.html) дагуу зохион байгуулагдах бөгөөд эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны болон сум дундын шүүхийн нийт 43 шүүгч оролцоно.

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

. . .