Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг боллоо
2024-11-23 | 662016 онд Архангай аймагт шүүхийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90-н жилийн ой тохиож байгаа билээ. Түүхт ойн баярыг тохиолдуулан тус аймаг дахь шүүхүүд өөрсдийн санаачлагаараа олон бүтээлч ажил зохион байгуулж байна.
Үүнд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс санаачлан тус аймгийн эмнэлгүүдийн холбоотой хамтран 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр шүүгч, шүүхийн ажилтнуудаа \"эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг”-т хамруулсан ба урьдчилан сэргийлэх үзлэгийн хүрээнд дотор, мэдрэл, чих хамар хоолой, шүд, эмэгтэйчүүд, нүд, дотор эрхтнүүдийн ЭХО оношлогоо зэрэгт хамрагдлаа.
Мөн аймгийн эмнэлгүүдийн холбооны \"Нээлттэй хаалга”-ны өдөр болж шүүхийг сонгон авч 2016 оны 03 сарын 21-23-ны өдрүүдэд эмнэлгүүдийн холбооны уламжлалт эмчилгээний тасагийн эмч, сувилагч нар шүүх дээр ирж шүүгч, ажилтнуудыг үзэж оношлон толгой, хүзүү, цээжний бариа эмчилгээг хийж ажиллаа.
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР