ПРОКУРОРЫН ГАЗАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-23 | 67Архангай аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2016 оны 03 сарын 22-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа, шүүгчийн туслах М.Бямбаахүү нар \"Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорын оролцоо”сэдвээр, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат \"Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорын оролцоо” сэдвээр тус тус Прокурорын газрын ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
Сургалт зохион байгуулах явцад дээрх сэдвийн хүрээнд олон сонирхолтой асуултууд өрнөж, эдгээр асуултуудад ерөнхий шүүгч болон шүүгчээс дэлгэрэнгүй хариулт өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикаас хуваалцсанаар сургалт амжилтай явагдаж өндөрлөлөө.
. . .