Шагнал гардуулах ёслолын ажиллагаа болов
2024-11-23 | 72Тулгар төр 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Т.Даваасүрэнг \"Алтан гадас одон”-гоор шагнасныг МУ-н Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр ирж гардуулан өгөв.
Мөн Хууль зүйн сайдын тушаалаар \"Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” шагналаар Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч В.Цэцэбилэг, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа нарыг, \"Хууль зүйн яамны жуух бичиг” шагналаар мөн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор, Э.Одхүү нар шагнагдсаныг гардуулан өгч баяр хүргэн ажлын амжилт хүслээ.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР