-1

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн даргаар Д.Тунгалагийг дахин сонголоо

2024-11-22    |   67

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болсон юм. Энэхүү хуралдаанаар \"Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн даргыг сонгох тухай”, \"Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний дагуу 3 дугаар улиралд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх тухай” үндсэн хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанд Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн З.Сүхбаатар, Д.Тунгалаг, С.Болормаа, Л.Өлзийхүү нарын бүрэлдэхүүнтэй оролцож, 100 хувийн саналаар Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн даргаар Д.Тунгалагийг сонголоо.

\"\"\"\"

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


. . .