-1

Шүүхийн нэгдсэн мэдээлэл авах “Киоск”-ийн дэлгэцийг шинээр суурилуулав.

2024-11-22    |   67

Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар өөрийн байранд \"Нээлттэй шүүх” хөтөлбөрийн хүрээнд шүүхийн үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох, иргэд, хэргийн оролцогчдыг шүүхийн талаарх мэдээллийг цогцоор авах боломжийг бүрдүүлсэн цахим мэдээллийн самбар \"Киоск”-ийн дэлгэцийг суурилуулан нээж ажиллуулав.

Энэ дэлгэцээс иргэд, хэргийн оролцогчид хэргийн мэдээлэл, шүүх хурлын тов, шүүхийн төсвийн мэдээллийн шилэн данс, 7 хоног дутмын хэргийн мэдээллийн тойм зэрэг мэдээллийг авахаас гадна Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн цахим сан, Архангай аймгийн шүүхийн цахим сан, Шүүхийн шийдвэрийн нэгдсэн цахим сангууд руу орж хэрэгцээтэй мэдээллээ авах боломжтой болсон байна.


 

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


. . .