-1

“GIZ”/ГОУХАН/-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2024-11-22    |   72

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж,\"GIZ” Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хүний эрхийн комиссын гишүүн, ноён Райнер Доп тэргүүтэй төлөөлөгчдийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хүлээн авч уулзлаа.

\"\"

Уулзалтад Шүүхийн Захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүхийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Халиун болон бусад албан тушаалтнууд байлцав.

 

 

Уулзалтаар ноён Райнер Доп Шүүхийн ерөнхий зөвлөл болон \"GIZ” /ГОУХАН/ -ийн хамтарч хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилтэд дүгнэлт хийх, уг төслийн цаашдын үйл ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн шүүхийн захиргааны ажилтнуудыг бэлтгэх коллежийг Монгол Улсад байгуулах талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржтой харилцан санал солилцов.

\"\" 

 

Уулзалтын төгсгөлд \"GIZ” /ГОУХАН/, ХБНГУ-ын Хүний эрхийн комиссын гишүүн ноён Райнер Доп Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндоржийг ХБНГУ-ын Мекленбург мужийн шүүхийн захиргааны коллежид хүрэлцэн ирж, үйл ажиллагаатай нь танилцаж, Монгол Улсад шүүхийн захиргааны ажилтнуудын коллеж байгуулах талаар харилцан санал солилцохыг санал болголоо.

 

 

 

Шүүхийн гадаад харилцааны хэлтэс

. . .