Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааны тойм
2024-11-22 | 102
2017 оны 3сарын 06-ны өдөр
12:00 цагаас
Даргалагч, ерөнхий шүүгч Б.Одонтуяа
Р.Ариунаагийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.-т заасныг баримтлан Б.Наранзаяагийн нэхэмжлэлтэй хариуцагч Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулж, 2017 оны 3 дугаар сарын 13-ныөдрийн 11 цаг 30минутандхийхээр товлов.
2017 оны 3 сарын 07-ны өдөр
16:00 цагаас
Даргалагч шүүгч С.Ганбат
Д. Галбаатарын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 дахь заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардалгыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2017 оны 3 сарын 10-ны өдөр
10:00 цагаас
Даргалагч шүүгч С.Ганбат
Б.Лхагвасүрэний нэхэмжлэлтэй Архангай аймгийн Дотоод аудитын албаны даргад холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 дахь заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардалгыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
14:30 цагаас
Даргалагч, ерөнхий шүүгч Б.Одонтуяа
Ц.Цэрэндагвын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн хэлтэст холбогдох Улсын бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 дахь заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардалгыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.