-1

Сургалтын хөтөлбөр, гарын авлагыг боловсруулах зөвлөх үйлчилгээний баг сонгон шалгаруулна

2024-11-22    |   77


ХУУЛЬ ТАЙЛБАРЛАН ХЭРЭГЛЭХ, ОНОЛ, АРГА ЗҮЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР,

ГАРЫН АВЛАГЫГ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

 


Улаанбаатар хот                                                                                                                                        2017.02.16


Захиалагч: Шүүхийн ерөнхий зөвлөл

Хугацаа: 2017 оны 3 дугаар сарын 20-ноос 5 дугаар сарын 22.

 

Хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүй сургалтын хөтөлбөр, гарын авлага нь дараах 4 бие даасан сэдвийн дагуу байна. Үүнд:


Сэдвийн нэр

Сэдвийн тоо

Сэдвийн багтаамж(Академик цаг)

1

Хууль тайлбарлан хэрэглэх ерөнхий онол, арга зүй

4

8 цаг

2

Эрүүгийн хууль тогтоомж тайлбарлан хэрэглэх онол, арга зүй

8

16 цаг

3

Иргэний хууль тогтоомж тайлбарлан хэрэглэх онол, арга зүй

8

16 цаг

4

Захиргааны хууль тогтоомж тайлбарлан хэрэглэх онол арга зүй

8

16 цаг

Нийт:

28

56

 

Зөвлөх үйлчилгээний багт тавих шаардлага:

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй баг тухайн сонгосон сэдвийн салбар эрх зүйгээр дагнан мэргэшсэн (эрүү, иргэн, захиргаа) дараах шаардлагыг хангасан байна.

§Хууль, эрх зүйн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй байх;

§ Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан шүүгч, судлаач, хуульч, эрх зүйч;

§ Судалгаа, шинжилгээ хийх туршлага, чадвартай байх.

 

Бүрдүүлэх материал:

§Шалгаруулалтанд оролцохыг хүссэн өргөдөл;

§Техникийн санал (ажлын төлөвлөгөө, сэдвийн задаргаа, товч агуулга, эх сурвалж);

§Ажлын туршлагыг харуулах товч тодорхойлолт (багийн гишүүн бүрийн);

§Бүтээлийн жагсаалт.

 

Төсөвт өртөг: Нийт 15,000,000 төгрөг

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн баг өргөдөл болон бусад материалыг битүүмжлэн 2017 оны 03 дугаар сарын 15-ны дотор Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнд ирүүлнэ үү.

 

Гүйцэтгэх ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт П.Баярцэцэг-с /цахим хаяг: bayartsetseg@judcouncil.mn, утас: 51-267697, 99038566/ лавлана уу.


 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

. . .