-1

Сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ

2024-09-20    |   51

Шүүхийн ерөнхий зөвлөл Азийн хөгжлийн банк хамтран \"Шүүхийн сургалтын чадавхыг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл”-ийг хэрэгжүүлэхээр \"Харилцан ойлголцлын санамж бичиг” –ийг 2015 оны 12 дугаар сард байгуулсан билээ.

\"Сургагч

Тус техникийн туслалцаа нь эдийн засгийн гэмт хэрэг, шүүхийн эдийн засгийн шинжилгээтэй холбоотой салбар дундын сэдвээр эрүүгийн хэргийн шүүгчдэд зориулсан сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулж, сургагч багш нарыг бэлтгэх зорилготой юм.\"Сургагч

Хамтран ажлах төслийн хүрээнд \"Сургагч багш бэлтгэх” сургалт 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэлж, сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Б.Сарантуяа, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч хатагтай Ёланда Фернандез Ломмэнь, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын Монгол дахь төслийн удирдагч Ноён Карлос Эскүдеро, Монголын Хуульчдын Холбооны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг нар нээж сургалтын ач холбогдлын талаар байр сууриа илэрхийлж, сургагч багшаар бэлтгэгдэж буй нийт шүүгч болон хуульчдад амжилт хүслээ.\"Сургагч

Сургалтад эрүүгийн хэргийн анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн 20 шүүгч болон 5 прокурор, 5 өмгөөлөгч оролцож байгаа бөгөөд сургалтыг тухайн сэдвээр мэргэшсэн үндэсний зөвлөхүүд болон олон улсын мэргэжилтнүүд удирдан явуулж байна.

Сургагч багш бэлтгэх энэхүү сургалт нь (1) насанд хүрэгчдэд сургалт явуулах чадвар олгох, (2) эдийн засгийн гэмт хэрэг ба Монгол Улсын эрх зүйн зохицуулалт, (3) эдийн засгийн гэмт хэрэг ба түүнд хамаарах салбар дундын мэдлэг, (4) компанийн эрх зүйн зарчим ба эдийн засгийн гэмт хэрэг, (5) татвараас зайлсхийх ба эдийн засгийн гэмт хэрэг зэрэг үндсэн сэдвийн хүрээнд 2017 оны 3 дугаар сарын 30-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдана. Тус сургалтад оролцсон сургагч багшаар сонгогдсон 12 шүүгч Азийн хөгжлийн банкны зөвлөх, Олон улсын зөвлөхүүдтэй хамтран сургалтын гарын авлагыг боловсруулж, 2017 оны 11 дүгээр сард эрүүгийн хэргийн шүүхийн нийт 150 шүүгчид багшлах юм.\"Сургагч

 

 

 

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


. . .