-1

Шүүх хуралдааны танхимын засварын ажлын урилга

2024-11-22    |   76

Засгийн газрын 2013 оны 309 дүгээр тогтоолд шүүхийн барилгын засварын ажил худалдан авахтай холбоотой харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулахгүй байхаар заасан. Ажлыг стандартын өндөр түвшинд, бодит үнэ цэнээр, туршлагатай чадварлаг хамт олноор, интерьер зургийн дагуу гүйцэтгэх чадвар бүхий аль болох олон оролцогчдыг сонгон шалгаруулалтад хамруулах зорилгоор уг худалдан авалтыг өөрийн цахим хуудсаар нийтлэн зарлаж байна.

 

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, тендерийн баримт бичигт заасан Шүүх хуралдааны танхимын засварын ажлын техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг албан бичгээр хүсэлт гарган авч, битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Тасганы овоо, Хувьсгалын зам -22, Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр (1 дүгээр давхар 106 тоот, Худалдан авах ажиллагаа хариуцсан референт Ж.Онон, утас: 70008031, 99063000) хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минутад нээнэ.

Тендерийн материалын үнэ: 50,000 төгрөг.

Төлбөр тушаах данс: Төрийн сан: 100900005001, Шүүхийн ерөнхий зөвлөл ААлба

\"\"\"\"\"\"

 

 

 

АЖЛЫН ХЭСЭГ

. . .