-1

Хуульчийн мэргэжлийн шалгалтыг ирэх наймдугаар сард авна

2024-09-20    |   52

\"\"Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссоос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Хуралд Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссын дарга Д.Сүнжид, Хуульчдын холбооны Тамгын газрын Шалгалт зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч Ж.Туяа, Шалгалтын хороо хариуцсан мэргэжилтэн Ц.Должинсүрэн нар оролцож, 2017 оны Хуульчийн шалгалтын зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөв.

Монголын Хуульчдын холбоо нь 2017 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2017 оны 08 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товлоод байна. Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлж, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагт дуусах бөгөөд бүртгэлийг https://burtgel.mglbar.mn/ цахим хаягаар явуулах юм.
Хуульчийн мэргэжлийн шалгалтыг сорилго, бодлого гэсэн дарааллаар авах буюу сорилгын шалгалт нь 200 асуултаас бүрдэж, 200 минут үргэлжлэх бол бодлогын шалгалтад нэг бодлогыг бодох хугацаа 150 минут байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд шалгалтад орох иргэн нь Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн байхаар заасан байдаг.
Сонирхуулахад, 2016 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтад 1325 эрх зүйч орсноос 154 нь тэнцэж, Хуульчдын холбоонд бүртгүүлэн Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваад байгаа юм.

О.Сайхан

. . .