“Шүүх эрх мэдэл\" ном хэвлэгдэн гарлаа
2024-11-22 | 77Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндоржийн \"Шүүх эрх мэдэл\" ном хэвлэгдэн гарлаа. Энэхүү ном нь шүүх эрх мэдлийн мөн чанар, онцлогийг эрх зүйн онол, Үндсэн хуулийн эрх зүйн суурь баримтлалд тулгуурлан томьёолох, Монгол Улсын төрийн тогтолцоог эрх мэдэл хуваарилах онолын шалгуураар задлан шинжилж, хяналт, тэнцвэрийн зарчим хэрхэн хангагдсан, бие даасан, хараат бус шүүх эрх мэдэл бүрэлдсэн эсэхийг тодорхойлох, шүүх эрх мэдлийн хүрээнд төрийн тэргүүний хэрэгжүүлж байгаа бүрэн эрхийг шинжлэхийн зэрэгцээ шүүх эрх мэдлийн суурь институцуудын зарим тулгамдсан асуудлыг ерөнхий онолын хүрээнд болон Монголын нөхцөлд гаргах, шүүхийн шинэтгэлийн явцад шүүх эрх мэдлийн хүрээнд гарсан илэрхий өөрчлөлтүүдийг нэгтгэн дүгнэхийг зорьсон нэг сэдэвт бүтээл юм.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс