ТОМИЛОЛТООР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ШҮҮГЧДИЙН АНХААРАЛД
2024-11-22 | 79Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчдээс \"Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ын 2.2.1, 2.2.4-т заасны дагуу шүүгч томилолтоор авч ажиллуулах тухай саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.
Иймд дээр дурдсан шүүхүүдэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид 2017 оны 08 дугаар 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд Шүүхийн хүний нөөцийн газарт хүсэлтээ ирүүлнэ үү.
Томилолтоор ажиллах шүүгч нь Улаанбаатар хотод амьдрах байр, орон сууцаа өөрөө хариуцах бөгөөд \"Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ын дагуу шүүгчийн ирэх, буцах нэг удаагийн замын зардлыг Шүүхийн ерөнхий зөвлөл олгоно /Гэр бүлийн гишүүд хамаарахгүй/. Шүүгч томилолтоор ажиллах хугацаанд томилолтын зардал олгохгүй бөгөөд түүний цалин хөлс, бусад олговрыг томилогдсон шүүхийн тамгын газар хариуцна.
Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгч дараах материалыг бүрдүүлнэ:
1.Томилолтоор ажиллах тухай өөрийн хүсэлт /хэдий хугацаагаар томилолтоор ажиллах хүсэлтэй байгааг заавал дурдах/,
2.Тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн санал,
3.Тухайн шүүгчийн сүүлийн гурван жилийн шүүн таслах ажиллагааны тайлан мэдээ,
4.Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл/маягтыг энд дарж татаж авна уу/,
Томилолтоор ажиллахтай холбоотой асуудлаар Шүүхийн хүний нөөцийн газрын референт С.Алтанхуяг /70008034, 96343305/-аас тодруулна уу.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ