“Салбар дундын мэдлэг: Үнэт цаасны зах зээл” сургалт боллоо
2024-11-22 | 81\"Салбар дундын мэдлэг: Үнэт цаасны зах зээл” сэдэвт сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгууллаа. Сургалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн 28 шүүгч оролцов.
Сургалтын зорилго нь шүүгчдийн үнэт цаасны буюу хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааны үндсэн зарчим, эрх зүйн зохицуулалтын онцлог, мөн чанарын талаар үндсэн мэдлэгийг өргөтгөж, үнэт цаасны зах зээлтэй холбоотой үүссэн хэрэг, маргааныг шийдвэрлэхэд шаардагдах салбар дундын болон хууль хэрэглээний мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн юм.
Сургалтад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг (LL.D) \"Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн онцлог, зохицуулах зүйл” \"Үнэт цаасны зах зээлийн харилцаа” сэдвээр, Монгол Улсын хөгжлийн банкны Хөрөнгө оруулалтын удирдлагын хэлтсийн дарга С.Цэвэгмид \"Үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчийн эрх, үүрэг” \"Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч” \"Үнэт цаасны зах зээлд хориглох үйл ажиллагаа” \"Үнэт цаасны зах зээл дэх зөрчил, маргаан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн практик\" сэдвээр тус тус хичээл орлоо.
Тус сургалт нь шүүгчдэд Үнэт цаасны зах зээлийн талаар мэдлэгийг богино хугацаанд, эрчимжүүлсэн хөтөлбөрийн дагуу олгосноороо онцлогтой боллоо.
Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэн