ЗАРЛАЛ
2024-11-22 | 80Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбоо, АНУ-ын Элчин сайдын яам хамтран ОЛОН УЛСЫН ШҮҮГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 14 ДҮГЭЭР ОЛОН УЛСЫН ХУРАЛ-д Монгол улсаас 8 эмэгтэй шүүгчийг оролцуулахаар болов. Энэхүү хуралд шүүгчид хоёр ээлжээр оролцох ба нэгдүгээр ээлжний 4 шүүгч Аргентин улсын Буэнос Айрес хотод 2018 оны 05 дугаар сарын 02-06-ны өдрүүдэд, хоёрдугаар ээлжний 4 шүүгч АНУ-ын Техас мужийн Сан-Антонио хотод 2018 оны 10 дугаар сарын 03-07-ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдах хуралд оролцоно.
Тус хуралд оролцогчдод англи хэлний өндөр түвшний шалгуурыг тавьж байгаа ба өмнө нь АНУ-ын Нээлттэй дэлхий манлайлал төвийн сургалтад хамрагдаж байсан шүүгч хамрагдах боломжтой. Хуралд оролцох шүүгчдийн бүх зардлыг АНУ-ын Элчин сайдын яам хариуцна.
Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбоо хамтран 12 эмэгтэй шүүгчийн нэрсийг Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамд хүргүүлэх ба АНУ-ын Элчин сайдын яам 8 шүүгчийг сонгон шалгаруулж, тус хуралд хамруулна.
Жич:
Уг хуралд оролцох хүсэлтэй шүүгч хуралд оролцох хүсэлт, англи хэл дээрх CV болон англи хэлний өндөр чадварыг нотлох аливаа мэдээллийн хамт 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дотор Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн foreign.affairs@judcouncil.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Шүүхийн гадаад харилцааны хэлтэс