-1

Цахимаар лавлагаа, мэдээлэл авах боломжтой боллоо

2024-11-22    |   82


  \"Цахимаар

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дэлгэрсайхан нар өнөөдөр (2018.05.22) \"Улсын бүртгэлийн цахим мэдээллийн нэгдсэн санд холбогдон мэдээлэл авах, цахимаар нотлох баримт, лавлагаа, мэдээлэл солилцох гэрээбайгууллаа. Төрийн байгууллага хоорондын ажлын уялдааг хангах, мэдээллийг цахим хэлбэрээр солилцох, төрийн үйлчилгээг хялбаршуулах зорилгоор уг гэрээг байгуулж байгаа юм. 


Улсын хэмжээнд иргэний хэргийн анхан шатны 37, захиргааны хэргийн анхан шатны 22 шүүх Улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа, мэдээлэл, баримт гаргуулан авдаг. Ингэхдээ Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 1 лавлагаанд дунджаар 7.3 хоног, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 1 лавлагаанд 14.4 хоногийг зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ. Энэ үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэнээр захиргааны хэргийн анхан шатны шүүхийнлавлагаанд зарцуулах хугацаа 3иргэний хэргийн анхан шатны шүүхийн лавлагаанд зарцуулах хугацаа 10 хоногоор багасаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа илүү шуурхай болох ач холбогдолтой аж. 

\"Цахимаар

       \"Улсын бүртгэлийн цахим мэдээллийн нэгдсэн санд холбогдон мэдээлэл авах, цахимаар нотлох баримт, лавлагаа, мэдээлэл солилцох гэрээ”-нд гарын үсэг зурах үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг,  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү,  Улсын бүртгэлийн төв архивын газрын дарга С.Оюунгэрэл нар байлцлаа. 

\"Цахимаар

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

. . .