Шүүх дэх оюутны дадлагын үр нөлөөг сайжруулах талаар хэлэлцлээ
2024-11-22 | 94сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2018.05.22) зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт хууль зүйн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг 11 их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар, нийслэлийн 9 дүүргийн шүүхийн тамгын газрын дарга нар болон оюутнуудын төлөөлөл оролцсон юм.
Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн хууль зүйн сургуулийн эрдэмтэн багш нар, оюутнууд, шүүхийн тамгын газрын дарга нарт талархал илэрхийлээд, шүүх дэх оюутны дадлагын үр нөлөөг сайжруулахад шүүхийн захиргаа, сургууль, оюутны хамтын ажиллагаа, клиник сургалтын ач холбогдлыг дурьдаад \"Шүүхэд оюутан дадлагажуулах журмын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах чиглэлүүдийн талаархи та бүхний үнэ цэнэтэй саналыг сонсохоор энэхүү 2 дахь удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэлээ.
Хэлэлцүүлгийн үеэр \"Шүүхийн захиргаа, сургуулийн хамтын ажиллагаа”, \"Хууль зүйн клиник сургалт, үйлдвэрлэлийн дадлагатай холбоотой асуудал”, Шүүх дэх оюутны дадлагад тулгарч буй бэрхшээл ба боломж” зэрэг сэдвээр илтгэл тавилаа.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн практик сургалтын төвийн эрхлэгч Ж.Эрхэсхулан \"Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хууль зүйн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дадлагын үр дүнд анхаарч байгаад талархал илэрхийлье. Монгол Улсын хэмжээнд жил бүр их, дээд сургуулийг 35 мянган хүн төгсөж байна. Нийт төгсөгчдийн 6 хувь нь хууль зүйн сургуулийн оюутнууд байдаг. Төгсөгч бүр практик дадлага хийдэг гэж үзвэл жилд 2 мянган оюутан үйлдвэрлэлийн дадлагад хамрагдаж байгаа юм. Тиймээс дадлагын үр дүнд анхаарах нь хамгийн чухал” гэлээ.
Шүүх дэх оюутны дадлагын үр нөлөөг сайжруулах нь уулзалт, хэлэлцүүлгийн төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар 2017.06.16-ны өдөр баталсан \"Шүүхэд оюутан дадлагажуулах журам”-тай холбогдуулан их, дээд сургуулийн багш нар болон оюутнуудын санал бодлыг дэлгэрэнгүй сонслоо.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс