Шүүгчийн ганцаарчилсан сургалт үргэлжилж байна
2024-11-23 | 67Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн сургалтыг олон хувилбарт болон сонголтот тогтолцоонд шилжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд \"Шүүгчийн ганцаарчилсан сургалт”-ыг зохион байгуулж байгаа билээ.
Тус сургалтын 3 дугаар ээлжийн сургалтыг 2015 оны 4 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгуулж Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхийн ерөнхий шүүгч Н.Болормаа, Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч М.Нармандах нар оролцлоо.
Судалгаа, сургалтын ерөнхий арга зүй, хууль зүйн эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичих ур чадвар, толилуулга (презентэйшн) хийх арга зэрэг сэдвээр богино хэмжээний сургалт, ярилцлага, харилцан туршлага солилцох хэлэлцүүлэг өрнүүллээ.
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч М.Нармандах сургалтын үр дүн, ач холбогдлыг дүгнэж хэлэхдээ \"шүүгчдэд судлах, мэдлэгээ дээшлүүлэх гэсэн олон санаа, санаачлага байдаг. Үүнийгээ эргэцүүлэн бодож, дүгнэх, бодитойгоор хэрэгжүүлэх боломж, нөхцлийг бүрдүүлсэнд талархалтай байна. Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар судалж нийтлэл бичих, эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэх тодорхой зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ зорилгоо хэрэгжүүлэхэд ганцаарчилсан сургалт чухал хувь нэмэр оруулсан”-г тэмдэглэх хэрэгтэй гэлээ.
Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн