-1

Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүх хуралдааны тойм

2024-11-23    |   68

Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх

1.2015.04.20-ны өдрийн тойм 10:00 цаг

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Одонтуяа

Шийдвэрлэсэн байдал:

Ч.Цэцгээгийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гэрч асуулгах шаардлагатай байгаа тул Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээр даалгавар гүйцэтгүүлж, даалгавар гүйцэтгэх хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэв.

 

 

2.2015.04.20-ны өдрийн тойм 14:00 цаг

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Одонтуяа

Шийдвэрлэсэн байдал:

Д.Болорцэцэгийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Цэцэрлэг сумын ЗДТГ-ын дарга П.Чулуунбатад холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч өмгөөлөгч авах хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааныг 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 15.00 цаг хүртэл хойшлуулав.

 

3.2015.04.24-ний өдрийн тойм 10:00 цаг

Даргалагч: Шүүгч Л.Өлзийжаргал

Шийдвэрлэсэн байдал:

 

Хүмүүн цогцолбор 2 дугаар сургуулийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн МХГ-ын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.5-д заасныг баримтлан шийдвэрлэв.

 

 

4.2015.04.24-ны өдрийн тойм 14:00 цаг

Даргалагч: Шүүгч Л.Өлзийжаргал

Шийдвэрлэсэн байдал:

 

С.Гантулгын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг дарга, тус аймгийн Булган сумын ИТХ-д холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гаргасан, мөн хариуцагч Булган сумын ИТХ-ын дарга Д.Баттөрд шүүх хуралдааны тов мэдэгдээгүй байх тул шүүх хуралдааныг 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14.00 цаг хүртэл хойшлуулав.

. . .