ЗАСАГ ДАРГЫГ ОГЦРУУЛАХ САНАЛЫГ УЛАМЖИЛСАН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ШИЙДВЭРИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХГҮЙ
2024-11-23 | 96Шүүгчийн захирамжийн огноо,дугаар:2023.01.09-ний өдрийн 109/Ш32023/0012
Тоймын огноо, дугаар: 2023 оны 5 дугаар сарын 4, Дугаар 5
Тоймын төрөл: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тойм
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч А-аас Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны Аймгийн Засаг даргыг огцруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар маргав.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс \"Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй, мөн төрийн албаны тасралтгүй, хэвийн үргэлжлэх зарчмыг хангах үүднээс \"Засаг даргыг огцруулах тогтоолын биелэлт, үйлчлэх хүчин чадлыг хэрэг хянан шийдвэрлэж дуусах хүртэл түдгэлзүүлж өгнө үү” гэжээ.
Шүүхээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Засаг даргын албан тушаалаас нэхэмжлэгчийг огцруулах саналыг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар хүлээн авч огцруулсан, эл шийдвэртэй нэхэмжлэгч маргаагүй, шинээр өөр этгээдийг аймгийн Засаг даргаар томилуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн, Засаг дарга томилогдтол Засаг даргын чиг үүрэг, хариуцлагыг Засаг даргын орлогч хэрэгжүүлэхээр хуульчлан зохицуулсан.
Үүнээс үзэхэд: Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх нь нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар, аймагт төрийн удирдлагыг хэрэгжүүлэх этгээд тодорхойгүй болж, үйл ажиллагаа тасалдах, аймгийн иргэдийн нийтлэг эрх, ашигт хохирол учруулах нөхцөл байдал үүсээгүй байна.
Тоймыг бэлтгэсэн: Архангай
аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
шүүгч А.Түвшинтулга